Л.ГАНТӨМӨР: АН нээлттэй байж, зарчимтай, хариуцлагатай, гишүүдээ хөөдөггүй улстөрийн хүчин болно

Б.Ариунзаяа
2023/02/13

#ШУУД: АН-ын дарга Л.Гантөмөр УИХ дахь АН-ын гишүүдийн хамт мэдээлэл хийж байна

Л.ГАНТӨМӨР:

- УИХ-ын АН-ын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хуралдлаа. Зарим судалгаан дээр тулгуурлаж ярилцлаа. Сэтгэл эмтрэм дүр төрх харагдлаа. Нийт иргэдийн 70 хувь нь ядуу байна. Өдрийнхөө хоолыг арай ядан залгуулж байна. Энэ бол корона болон дайнтай бус төр засгийн буруу бодлоготой холбоотой. Тиймээс 5 зүйл дээр анхаарал хандуулах ёстой.

- Ядуурлын эх сурвалж нь ажил хийж байгаа, бизнес хийж байгаа хүмүүс залхсан байна. Төрийн дарамт хэтэрсэн байна. Ни йт бизнесийн эрхлэгчийн 60 хувь нв НӨАТ хуульд сэтгэл дундуур байна. Мөн татварын дарамтад орсон байна. ААН-үүдээ дэмжих хэрэгтэй байна. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд ЖДҮ эрхлэгчид хаалгаа барьсан байна. НДШ-ийг бууруулахгүй ажил олгогчид хүн ажилд авахаас цааргалаж байна.

- Төр ААН-үүдээ дарамталдаг явдлыг зогсоох хэрэгтэй. Ажил хийж байгаа хүмүүст боломж олгодог баймаар байна. Иргэдийн 50 хувь нь маргаашийн Монголд итгэхгүй байна. Эдийн засаг нь сүүлийн 10 нэмэгдсэнгүй. Тиймээс эдийн засгийг 2-3 дахин нэмэгдүүлэх, хөгжлийн хөтөлбөр гаргах хэрэгтэй.

- Шударга бус байдал, авлига гаарсны улмаас ядуурч байна. Авлигачныг барьж байхад нөгөө авлигачин төрж байна. Тендерийн хууль дараагийн авлигачныг төрүүлж байна. Хааяа нэг жараахай баригддаг ч акулууд нь байсаар, хөлжсөөр байна. Тиймээс АН тендер зарлалаа, ялагч нь хэнд ч ойлгомжтой, шударга байхаар зохицуулалт хийнэ.

- Иргэдийн 80-90 хувь улстөрийн намуудад итгэл алдарч байна. УИХ, Засгийн газартаа итгэхгүй байна. Улстөрийн орчныг цэвэр болгож байж иргэдийн итгэл сэргэнэ.

- АН-д итгэсэн хүмүүсийн сэтгэлийг зүтгэлээр хариулна. Бидэнд алдаа дутагдал байсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч, бүх гишүүдээсээ уучлалт гуйх ёстой. Бид нээлттэй нам байж, гишүүнээ хөөдөггүй улстөрийн хүчин болно.

- Эрх мэдлийн зөв хуваарилалт хийж, дүрмээ чамбайруулна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.50
    2023/02/13

    Гантөмөрөө чи бүхнийг харлуулдаг ардчилсан намын хуучин арга барилаас сал.Алдаатөй зүйл баыгааг үгүймгээгүй.Бүхнийг харлужлахын бол явахгүй.Та нарын идсэн ужсан хэрээм хэтэрсэг шүү.Шинэ арга барилаа ажилла

    Хариулах