Д.ТОГТОХСҮРЭН: Зөвлөлдөх санал асуулгад Шинэ Үндсэн хуультай холбоотой зүйл огт байхгүй

Админ
2023/02/13

#Шууд: Зөвлөлдөх санал асуулгын талаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийж байна

Д.ТОГТОХСҮРЭН: 

- УИХ өнгөрсөн 12 дугаар сарын 20-нд Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах 80 дугаар тогтоол баталсан. Үүний дагуу УИХ -аас Зөвлөлдөх зөвлөлийг байгуулж, Ажлын хэсгийн ахлагчаар миний бие ахалж байна.  УИХ-ын тогтоол Зөвлөлдөх зөвлөл анхны санал асуулгаа нэгдүгээр сард зохион байгуулсан. Маргааш хоёр дахь шатны санал асуулгын уулзалтыг зохион байгуулах гэж байна.  Уг уулзалтад эхний шатанд орсон 1,570 хүнээс 800 гаруй хүн оролцуулахаар бэлтгэл ажлаа хангалаа. 

- Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх гэж байна, зарим заалтыг нь хасах гэж байна гэх мэдээлэл явсан. Санал асуулгад Үндсэн хууль, тэр дундаа шинэ Үндсэн хуультай холбоотой асуулт огт байхгүй. 

-  Санал асуулгад нийгэм, эдийн засаг улстөрийн нөхцөлд тулгамдаад байгаа 4 асуудал бий. Тухайлбал иргэний болон улс төрийн эрх, парламентийн ардчилал, баялагийн сан, төвлөрлийг сааруулахтай холбоотой асуудал болон нийгмийн бодлогын тулгамдсан асуултууд орсон. 

- Зөвлөлдөх зөвлөлийн уулзалт бол ард түмнийхээ саналыг тэнцвэртэй мэдээллийн хүрээнд сонсох үйл явц. Шинэ Үндсэн хууль хэлэлцэхтэй холбоотой асуудал огт байхгүй.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.73.143
    2023/02/13

    За зайлаа хулхидаж хулгай луйвар хийхээс өөр чадваргүй новшнууд

    Хариулах
  • 192.82.91.17
    2023/02/13

    Нүүрсэний хэрэгт МАН-ын гишүүн нэгч хүн холбогдоогүй гэж ярьж байсан хүнтэй ямар адилхан хүн бэ?

    Хариулах