Томоохон захууд, худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллана

Админ
2023/02/13

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга есөн чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 86.7 хувьтай байсныг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулаа.

Тухайлбал, Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаа холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс сэргийлж 120 чиглэлд 240 алба хаагч, явган эргүүлийн 319 чиглэлд 638 алба хаагч хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд сургуулийн хүүхдүүдийн ирц 88.3, цэцэрлэгийнх 76.3 хувьтай байгаа юм.

Түүнчлэн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулж танилцуулах үүрэг өгсөн. Улаанбаатар хотын хэмжээнд 15 эмнэлгийн 2226 орон дээр 1612 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд 1274 орон дээр 992 хүүхэд хэвтэн эмчлүүлж орны ачаалал 75.2, үндсэн орны ачааллаас тооцвол 118 хувьтай байна. Эмнэлгийн хүүхдийн хүлээн авах-яаралтай тусламжийн тасгаар хоногт 1100 гаруй хүүхэд үзүүлж байгаа тул заалны зохион байгуулалтыг хийж, оргил цагаар /18.00-00.00/ нэмэлт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажиллуулж, үзлэгийн хүлээгдлийг бууруулжээ. Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд, томуугийн амбулаторийг ажлын өдрүүдэд 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллуулж байна.

Гэмт хэргийн шинжтэй дуудлага 12 хувиар буурчээ

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл болон урьдчилан сэргийлэх хүрээнд хийж байгаа ажлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 14,403 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 0.6 хувиар буурсан. Тодруулбал, гэмт хэргийн шинжтэй дуудлага 12, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 7.5 хувиар буурсан бол зөрчлийн шинжтэй дуудлага 0.9, зам тээврийн осол 22 хувиар өссөн байна” гэв. Мөн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гурван хувиар буурсан ч Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өссөн аж. Түүнчлэн эргүүл гурван ээлжээр ажиллаж байгаа бөгөөд зах, худалдааны төвийг зорьсон хөдөлгөөний нягтаршил их байгааг онцолж байв.

Сүхбаатарын талбайд тусламжийн аян үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Сар шинийн баяртай холбоотойгоор хүмүүсийн хөл хөдөлгөөн, хулгайн гэмт хэрэг нэмэгддэг. Иймд дээрх чиглэлд  анхаарч ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна