​Г.МАЙЦЭЦЭГ: Турк улсад гэр хандивлах аян монголчуудынхаа жижиг дунд үйлдвэрлэлийг давхар дэмжинэ

Админ
2023/02/13

#ШУУД: ТУРКД БОЛСОН БАЙГАЛИЙН ГАМШИГТ ӨРТСӨН ИРГЭДЭД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНЫГ ТӨВ ТАЛБАЙД ЭХЛҮҮЛЛЭЭ…

Г.МАЙЦЭЦЭГ:

- Энэ тусламжийн аяны онцлог нь эдийн засгийн хүнд үед валютаа гадагшаа гаргах бус нэг худалдаж авахад ард нь дахиад нэг ААН ажилтай орлоготой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл хандивын аяны хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжинэ. 

- Ковидын үеэс хойш Монгол улс Турк улстай сайхан харилцаатай байсан. Маш олон монголчууд Турк улсад эмчлүүлж, бизнес хийж байна. Хэдийгээр эдийн засаг хүнд байдалд орчихсон, баяр нь дөхчихсөн байгаа энэ үед өөрсдөөсөө илүүчлэн өгч байгаа нь монголчууд дэлхийд ямар агуу ард түмэн юм бэ гэдгийг харуулна.

- Бидний хандивын гэрээр Гэр кэмп бий болно. 100 гэр гэдэг бол монголчууд дайлаар мордож байсан бол хэрэгцээтэй үед нь тусламжийн гараа сунгаж чаддаг ард түмэн шүү гэдгийг  давхар харуулна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.161.242.140
    2023/02/13

    ДУТ хулхидагчид хаан л ашиг б.а тэнд гараад ирхийма !!!

    Хариулах