ШЕЗ: Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 530 хүн амиа алджээ

Админ
2023/02/14

ШЕЗ-өөс 2022 оны шүүхийн ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шийдвэрлэлтийн талаар өнөөдөр мэдээллээ. Өнгөрөгч 2022 онд Монгол Улсын шүүх 106932 хэрэг маргааныг хянан шийдвэрлэжээ. Үүнээс 

Анхан шатны эрүүгийн хэргийн шүүх 14,202,

Иргэний хэргийн шүүх 57,633,

Захиргааны хэргийн шүүх 2,096,

Зөрчлийн хэргийн шүүх 24,166 байна. Нийтдээ 98,047 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Түүнчлэн Эрүүгийн 14,202 хэрэгт 16,353 иргэн, 10 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бол 834 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2592 хүнд цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Давж заалдах шатны шүүхийн хувьд,

  • Эрүүгийн  2312 -
  • Иргэнийн  3048 -
  • Захиргаа 786 -
  • Зөрчлийн 636 -  нийт 6786 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оныхоос өссөн дүн аж.
  •  

Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 530 хүн амиа алджээ. Мөн 264.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүний 147.4 тэрбум төгрөг нь залилах гэмт хэргийн хохирлын дүн аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна