ШЕЗ: Авлигын хэрэгт ял шийтгүүлэгчдийн хоёр хүн тутмын нэг нь Төрийн албан хаагч байна

Админ
2023/02/14

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны шүүхийн ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ. 

- 2022 онд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 21.8 хувь, бусдыг залилах гэмт хэрэг 10.7 хувь, зам, тээврийн ослын гэмт хэрэг 36.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн анхан шатны шүүхэд авлигын 264 хэргийг хүлээж авснаас 68.9 хувийг нь эцэслэн шийдэж, 14.7 хувийг прокурорт буцаасан байна. Авлигын гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 84.5 хувь нь дээд боловсролтой, хоёр хүн тутмын нэг төрийн албан хаагч байна гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна