О.МӨНХЖИН: Хуурай өлсгөлөн зарлаж байна, миний амь насыг хэргийг зохион байгуулсан хүмүүсээс нэхээрэй

Админ
2023/02/14

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд хилийн хориг тавьсан. 

Гэвч дээрх яллагдагч нарыг цагдан хорихоор болсон талаар О.Мөнхжин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

О.МӨНХЖИН: 

-  "Их бит" ХХК-ийн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаярыг 3 дахь удаа цагдан хорих шүүх хурлаар оруулж байна. Манай өмгөөлөгч сүүлийн 20 жилийн хугацаанд 10 хоногийн дотор 3 удаа цагдан хорионы шүүх хурлаар орж байсан түүхгүй гэлээ.  Өнөөдрийн шүүх хурлаар 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа. Би гэм буруутай болоод цагдан хоригдож байгаа юм биш. Шалгагдаж байх хугацаандаа оргон зайлж магадгүй гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргачихлаа. Энэ процесс магадгүй  1 жил ч үргэлжлэх боломжтой юм байна. 

- Хууль хяналтынхан О.Мөнхжин, Эрхэмбаяр, Гантиг нарыг цагдан хорих л сонирхолтой байна. Зохион байгуулалттай зүйлийг золиос боллоо. Эхлээд хэвлэлээр луйварчин гэж сэвсэн. Ингэж яллачихаад, 48 цаг хориод, шууд 30 хоног цагдан хорих гэж байсан. Гэм буруугүй атлаа хүн хоригддог юм байна.

- Залилан, мөнгө угаасан хэмээн буруутгаж, шалгаж эхэлсэн, сэжигтнээр мэдүүлэг авсан. Дараа нь яллагдагчаар тогтоол танилцуулахдаа зүйл анги нь өөрчлөгдөөд Дотоод мэдээлэл ашиглаж арилжаа хийсэн гэх зүйл ангиар буруутгаж, 30 хоног цагдан хорих гээд чичирсэн ч бүтээгүй.  

- Хилийн хориг тавигдсанаас хойш юу ч зөрчөөгүй.  Манай токены ажил Эрхэмбаяр, Гантиг, Мөнхжингөөс бүрэн хамааралтай. Онолт, Ууганбаатар гэх прокуроруудад миний гэм буруутай эсэхийг нь тогтоох ямар ч сонирхол алга. Үзэмжээрээ шийдэж байна.  

- Зохион байгуулалттай, санаатайгаар  хуулийн этгээдийг дампууруулах ажиллагаа явагдаж байна.  Хүний эрхийн байгууллагууд анхааралдаа авах ёстой. Хуулийн замаар эрүүдэн шүүгээд зохиомол хэргийг нь хүлээлгэх процесс явагдаж байна. Зугтааж явсан хүн буцаж ирэх үү.

- Гэм буруугүй тул, гэмт хэрэг хийгээгүй учир өнөөдрөөс эхлэн хуурай өлсгөлөн зарлаж байна. Хэрэв надад ямар зүйл тохиолдвол миний амийг бүх хариуцлагыг хэргийг зохион байгуулж байгаа хүмүүсээс нэхээрэй гэв.



Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 106.155.0.66
    2023/02/16

    freemunkhjin

    Хариулах
  • 202.126.90.94
    2023/02/15

    Их идсэний дараа амраааа!

    Хариулах
    • 106.155.0.66
      2023/02/16

      Үхэрнүүд койноос хол явна уу. Түгжрэл дундаа өвсөө идээд бэлч

  • 192.82.65.47
    2023/02/15

    матрын нулимс гэж энэ л байх да

    Хариулах
    • 106.155.0.66
      2023/02/16

      Үхэрнүүд койноос хол явна уу. Түгжрэл дундаа өвсөө идээд бэлч

  • 192.82.65.47
    2023/02/15

    олон хүн мөнгөөр хохирсоныг яах вэ.

    Хариулах
    • 106.155.0.66
      2023/02/16

      Хэн ч хохироогүй байгаа

  • 192.82.80.253
    2023/02/15

    Олон хүн хохирсон байсан даа.

    Хариулах
    • 106.155.0.66
      2023/02/16

      Хэн ч хохироогүй байгаа

  • 202.21.107.36
    2023/02/14

    хүмүүс ямар хүний мууд дуртай болчихсон юм өэ.Энэ залуу маш үнэн ярьж бна.Хэрэг шийдээгүй байж хорих нь буруу.

    Хариулах
  • 185.200.119.142
    2023/02/14

    Хуулийнхан бол худлаа болчихсон аль хэдийн.Энэ залуугийн яриж бгаа нь үнэн л бна

    Хариулах
  • 84.189.85.226
    2023/02/14

    Hun luivardsan luivarchin bas munguu iim ymand ugch hulhiduulj baidag hulhiduulsan humuus ch hohinoo enend hen ch buruugui luivarchin munguu ugch bdag humuus bigd hohinoo gej

    Хариулах
    • 106.155.0.66
      2023/02/16

      Хэн ч хохироогүй байгаа

  • 192.82.70.50
    2023/02/14

    өмхий цуйван идэхгүй гээд байсан одоо юуч хамаагүй жангаа идэж дээ

    Хариулах
    • 106.155.0.66
      2023/02/16

      Түгжрэл дундаа өвсөө идээд бэлч

  • 202.126.90.7
    2023/02/14

    Хэрэг хийх гэж байгаа бол арыг нь дааж чадах уу гэдгээ сайн бодож байх хэрэгтэй л юм байна

    Хариулах
  • 66.181.161.208
    2023/02/14

    Idereegiin orond horigdoj bn uu, ideree odoo aali hediin Australid

    Хариулах
    • 106.155.0.66
      2023/02/16

      Түгжрэл дундаа өвсөө идээд бэлч