Д.ГАНБАТ: АН-ыг охин нам, дагуул нам болгох гэж байна

Админ
2023/02/16

#ШУУД: АН-д үүсээд байгаа нөхцөл байдлаар С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Д.Ганбат нар мэдээлэл хийж байна

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:  

- Өнгөрсөн хэдэн хоногт тойрогтоо ажиллаад ирлээ. Амьдрал хүнд байна, ард түмний үзэл бодол ч өөр болсон байна. Олон нийтийн сүлжээгээр хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах хууль батлах байсанд иргэд ихээхэн дургүйцэж байна. УИХ Засгийн газраа хянах боломжгүй, ҮХЦ чадамжгүй болсныг ихээхэн шүүмжилж байна. ҮХНӨ шаардлага байна уу үгүй юу гэдгийг ч дурдаж байна.  

-  Сүүлийн жилүүдэд манай улсын авлигын индекс таван байр ухарч, 180 улсаас 116 дугаар байрт жагссан байна. Мөн ардчиллын индексээр манай улс 6.5 оноотойгоор ухарчээ. УИХ-д АН-ыг сөрөг хүчин болж чадахгүй байна гэж иргэд шүүмжилж байна. Харин намайг "Та ЖДҮ болон нүүрсний хулгайд холбогдоогүй, тендер, нүүрсний хулгай, Хөгжлийн Банкны хэрэгт оролцоогүй болохоор та гадуурхагдаж байна. Гэхдээ энэ байр сууриндаа бат зогсох ёстой. Ийм хүний амыг барьж болдоггүй юм" байна гэж байна.

- Парламент нь ажиллаж чадахгүй, сөрөг хүчин нь сөрөг хүчин биш болсон. Ард түмэн нь сөрөг хүчин болж, талбай дээр жагслаа. Ганц намын системтэй болоход ойрхон ирлээ. Дарангуйллын хэлбэрт шилжихэд маш ойрхон болсон. Тухайлбал, АН-ыг охин нам, дагуул нам болгох гэж байна.

- Дээд шүүхэд нөлөөлж байна. АН бол барууны үзэл баримтлалтай бөгөөд иргэн баян бол улс баян гэж үздэг. Харин МАН зүүний үзэл баримтлалтай. Тэд халамжийг хавтгайруулдаг. Ийм маягаар олон жил явахаар улс орон нүдэн дээр яаж сүйрч байгааг харж байгаа байх. 

- АН-ыг байхгүй болгохын төлөө тал талаас нөлөөлж байна. Эрх баригчидтай нэг хөнжилд орсон хүмүүс тохиролцоо хийж. Дээд шүүх дээр ганцхан саналаар намайг бүртгэхгүй байх шийдвэр гаргасан байна. Иргэд зөв зүйтэй зүйлийнхээ төлөө тууштай тэмцэхийг захиж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна