С.ЭРДЭНЭ: Дээд шүүх гэмт хэргийн үүр уурхай болсон бүрэлдэхүүнтэй болсон байна

Админ
2023/02/16

#ШУУД: АН-д үүсээд байгаа нөхцөл байдлаар С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Д.Ганбат нар мэдээлэл хийж байна

С.ЭРДЭНЭ:

- Дээд шүүх АН-ын даргын бүргэлийн асуудлыг хэлэлцлээ. Хэрвээ Дээд шүүх Улс төрийн намын тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу асуудалд хандсан бол ийм үр дүн гарахгүй байсан. Эв нэгдэл гэсэн гоё үгээр халхавч хийж, эрх баригчидтай хуйвалдаж,  ардчиллын нэр хүнд, сүр сүлдийг унагаж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагааг буруутгаж байна. Ардчиллаа худалдаж, эрх баригчдын охин нам болох замаар өөрсдийн амин хувийн эрх ашгийг дээгүүрт тавин асуудлаа шийдэж байгаа хүмүүстэй нэг туган дор байж чадахгүй. 

- Эвлэрлийг эсэргүүцэж байгаа юм биш хууль бус, дүрмийн бус үйлдлийг эсэргүүцэж байна. Бид энэ асуудлыг шалгуулна. Маш том том хулгайнууд гарч байгаа ч яг хариуцлага тооцож байгаа зүйл ердөө ч алга. Тэд цаг хожиж, сонгууль руу алхам алхамаар санаатайгаар ойртуулж байна. 

- Дээд шүүх бүдүүлэг, хууль бус шийдвэр гаргасан. Ер нь Дээд шүүх гэмт хэргийн үүр уурхай болсон бүрэлдэхүүнтэй болсон байна. Хуулиар олгогдсон эрх мэдэл, давуу байдлаа ашиглаж байна. Ганцхан жишээ хэлье. Дээд шүүхийн нийт шүүгчдийн 15 нь онц ноцтой гэмт хэрэгт холбогдож байсан. Одоогоор нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй байна. Тухайлбал, мөнгө угаах гэмт хэрэгт 8 шүүгч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт 7, ЖДҮ-ийн хэрэгт 8 шүүгч холбогдсон байна.  

- Энэ сарын 18-нд намынхаа эрх бүхий байгууллага Үндэсний бодлогын хорооны хурлыг хийнэ. 200 мянган гишүүнтэй, парламентад суудалтай АН-ын үйл хэргийг хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хэдхэн хүн дээрэмдээд авчихдаггүй юм. Үүний эсрэг тэмцэнэ. Тэр болтол би АН-ын даргын үүрэгт ажлаа хийнэ. 

- Д.Ганбат гишүүн АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга, намын тэргүүн дэд дарга, УИХ дахь намын бүлгийн даргаар ажиллаж байна.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.222
    Өчигдөр

    Ха ха алалцаад бай өлөн хулгайчид цөөрөх болтугай гэж

    Хариулах
  • 66.181.181.118
    2023/02/16

    Ард нь зогсох гишүүн ч олдохгүй ганцаардаж албан тушаалд зууралдаж байна гэж харагдаж байна. Эрдэнэсувд гэдэг эмэгтэй Гантөмөрийн хуралд ороод өрсөлдөж байсан биш бил үү. 18 ны хуралд хэд ирэх бол. Эрдэнэ Ганбатыг хэд нь дагах бол. Хуучин тамгаа аваад хоцорч дээ Бузар шингэсэн тамгыг хүчингүй болгох нь дээр юм байна. Сэтгэлд амар.

    Хариулах
    • 202.55.188.123
      2023/02/19

      Энэ хүнд тамганаас өөр юуч үлдэхгүйдэгээ