Б.БАТ-ЭРДЭНЭ: Дуучин Д.Болд 7 жилийн өмнө Нүхэд хаус авсан, Кёкүшюзан Батбаяр, Т.Баясгалан нар Горхи Тэрэлжийн уугуул иргэд учир газар олгосон

Админ
2023/03/16

#ШУУД: ДУУЧИН БОЛДОД ХУУЛЬ БУСААР ГАЗАР ОЛГОСОН БОЛОН БУСАД ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН АСУУДЛААР БОАЖЯ-ААС ТАЙЛБАР ХИЙЖ БАЙНА…

Б.БАТ-ЭРДЭНЭ: 

- Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэнд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Ер нь олгох газар ч байхгүй юм билээ. Дуучин Д.Болд долоон жилийн өмнө Нүхтийн аманд орон сууц буюу хаус худалдаж авсан юм билээ. Энэ үйл ажиллагаатай холбоотой үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах болж, газар олголт хийгдсэн. Хуульд заасан дагуу газрыг нь олгосон. 

- Мөн Горхи Тэрэлжтэй холбоотой 48 уугуул иргэнд газар олголт хийсэн. Эдгээр иргэдийн дунд  Кёкүшюзан Батбаяр болон Т.Баясгалан нар байгаа. Горхи Тэрэлж болон Богд уулын аманд амьдарч байгаа нутгийн уугуул иргэд компаниудад газраа зарсан тохиолдол цөөнгүй байдаг. Цаашид энэ үйл ажиллагааг зогсооно.  

- Соёмботой уулын энгэрт амьдардаг айлуудыг аюулгүй байдлыг нь хангах улмаас буюу үерийн амнаас холдуулахаар нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан. 

- Соёмботой уулан дээр барилга барих зөвшөөрөл өгчихсөн байсан. Тиймээс бид "Соёмботой уулыг бид ухуулахгүй, газраа өөр газарт сонго" гэдэг шаардлагыг өгсөн. УИХ-ын гишүүний дүүтэй холбоотой асуудал. Тогтоогдоогүй учир энэ талаарх мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.48
    Өчигдөр

    БАТБАЯР ХУД-т 19-р хороололд төрж, өссөнийг мэдэх хүн олон байгаа шүү!Энэ 2 хэдийдээ горхи тэрэлжийн уугуул болсоныг тайлбарлаж өг ! Мөнгөтэй бол уугуул', мөнгөгүй ард түмэн сургуул болж бна уу? Юу яриад байгааг нь ойлгосонгүй!

    Хариулах
  • 192.82.84.30
    2023/03/16

    зүүдээ ярих гээд гэдэг шиг авцалдаагүй юм ярихаар дуугүй байж байгаач

    Хариулах
  • 66.181.188.180
    2023/03/16

    Сайдын тайлбар” Би газар зарсан” гэж байгаатай яг адил уншигдлаа.

    Хариулах
  • 66.181.160.76
    2023/03/16

    Болд гэж тарийн соёрхолт билүү.ямар юмных нь төрийн соёрхол байдаг юм.Тарвагадоржийн өгсөн зэв төмөрт

    Хариулах
  • 66.181.160.76
    2023/03/16

    БАясгалан.Батбаяр нар уугуул байж харагд яахаараа улсын тусгай хамгаалалттай газар газао одгодог юм.Хахуулийн эзэд.Элбэгдорж асем нэрээр тусгай хамгаалалттай газар хэсэг амбаар бариулж улсын мөнгө үрсэн.Асём гэж юу байсан.Тусгаар монгол улс шүү.Мөнгө идэх арга.

    Хариулах