ПРОКУРОР: АТГ-аас ирүүлсэн УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтай прокурорын байгууллага танилцаж байна

Админ
2023/03/23

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлэх талаар мэдээлсэн. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.

- Авлигатай тэмцэх газраас УИХ-ын хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн бэ, Улсын ерөнхий прокурор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хэзээ хүргүүлэх вэ?

- Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын нэр бүхий 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Улсын ерөнхий прокурор Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн саналтай танилцаж байна гэлээ. 

АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕПГ-т хүргүүлэхээ энэ сарын 14-нд мэдэгдсэн билээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.