Б.ЗОРИГОО: МАН айсандаа БНН болон Б.Жаргалсайхан руу дайрч байна, уучлалт гуйх ёстой

Админ
2023/03/23

#ШУУД: Хөгжлийн банкны сонсголтой холбогдуулан Б.Жаргалсайханы БНН-аас мэдээлэл хийж байна…

 БНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.ЗОРИГОО: 

- Нээлттэй сонсгол бол Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүдийн гоё харагдуулах, оноо нэмэх ажил биш. Тиймээс дээрх гишүүдийг худал мэдээлэл тараасандаа уучлалт гуйхыг шаардаж байна.

- УИХ-ын ээлжит сонгууль ойртож байгаа энэ цаг үед нэр бүхий улс төрчдийг харлуулах замаар сөрөг хүчнийг нэр хүндийг унагах, сонгогчдод нөлөөлөх увайгүй үйлдэлээ зогсоохыг хатуу шаардаж байна. 

- Тухайн өдөр Голомт банкны мэргэжилтэн тодорхой хэлсэн. Буян компани Хөгжлийн банкнаас бус Голомт банкнаас хүүгүй биш хүүтэй, 8 хувийн хүүтэй зээл авсан. Зээлээ төлөх тал дээр тодорхой шийдэлд хүрсэн гэж мэдэгдсэн. Гэтэл Ж.Сүхбаатар хулгайчаар нь дуудсан. Төрийн ордоноос гарч зайлахыг шаардсан. 

- МАН эрх мэдэлдээ хэтэрхий эрдэж байна. Саяхан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн МАН-ын Удирдах зөвлөл энэ жил сонгуулийн тухай хуулийг өөрчилж, магадгүй энэ онд сонгууль зохион байгуулах ч үгүйсгэхгүй гэх мэдэгдэл хийсэн. Ирэх 10 дугаар сард сонгууль хийх тухай яриа ч гадуур тархсан байна. Энэ сонгууль холимог системээр явагдана. Ингэснээр БНН-аас буюу сөрөг хүчнээс хүмүүс гарч ирнэ гэдэг айдастай байгаа нь саяны сонсголын үеэр харагдлаа. 

- БНН үе үеийн сонгуульд 8-12 хувийн саналыг байнга авч ирсэн. Өөрөөр хэлбэл одоогийн 76 гишүүнээр тооцвол манай намаас 4-7 гишүүн гарах өндөр магадлалтай. Үргэлжүүлэн Ерөнхийлөгчийн сонгуульд БНН болон бусад намаас нэр дэвшигч нар гарч өрсөлдөнө гэж айж байна. 


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.69
    2023/03/25

    БНН гэж ер байхгүй ш дээ. Ганц хүний наманцар л гэж бий. Энэ Зоригоо гэдэг нөхөр чинь хошногыг нь долоож хэдэн төгрөг олж амьдардаг юм билээ көркийс.

    Хариулах
  • 202.126.90.70
    2023/03/24

    Жаргалсайхан шалгарсан мэргэшсэн хулгайч байдаг шүү төлөхгүй яадгийн гээд хээв нэг сууж байдаг шүү Балиар новш.ЗЭЭЛЭЭ ТӨЛ ХУЛГАЙЧААА БАЗАРСАДЫН ЖАРГАЛСАЙХАН ЗЭЭЛЭЭ ТӨЛ

    Хариулах
  • 192.82.89.137
    2023/03/24

    зээлээ төлөхгүй ээ гээд сууж байгаа хүнийг ямар ухамсартай хүн гэж ойлгох вэ эрүүл хүн мөн үү?

    Хариулах
  • 183.177.99.230
    2023/03/24

    Буян компани эзэн Базарсадын Жаргалсайхан Голомт банкаас 17,8 тэрбум төгрөг бүр хүүгүй зээл шүү зээлээ төлөхгүй 7-8 жил бочлихоод байхад Би төлөхгүй ээ гээд муйхарлаж байх гэж дээ Харин эгэл жирийн ард тэтгэврийн өндөр настан 4 сая төгрөгний зээлтэй харамсалтайн нь зээлээ төлж чадалгүй нас бараад хоёр хонож байхад Банкны зээлийн мэргэлжилтэн ирж зээлээ төл гээд хаалгыг нь манаад зогсох нь тэр нэг иймэрхүү дүр зураг

    Хариулах
  • 103.254.123.145
    2023/03/23

    Жагаа ХБ-аас Голомт банкаар дамжуулан 14 тэрбумыг авсан. Нэгэнт банкаараа дамжуулан зээл авч өгсөн уёираас Голомт банк Жагаагийн авсан зээлийг ХБ-д бүрэн төлсөн. Жагаа Голомт банкнд өртэй. 1төгрөгч төлөөгүй учираас шүүхэд хандсан гэж Голомтын төлөөлөл хэлсэн. Жагаа өрөө төл.

    Хариулах
  • 223.252.34.53
    2023/03/23

    Хэ хэ энэ 30 гаран жилд Жагаа нь ноолууран бүтээгдэхүүн тарааж байж ганц гараа биз дээ.

    Хариулах
  • 192.82.91.107
    2023/03/23

    Өмөөрөх юм аа олждээ Авсан бол өгөх л хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.161.191
    2023/03/23

    Жагаа ахаа та надад банкнаас эргэж төлөхгүй хүүгүй зээл аваад өгөөч гуйж байна

    Хариулах
  • 66.181.161.191
    2023/03/23

    Голомт банкны тэр хүүхэн тодорхой хэлсэн. Жагаа захирлаа та манай банкинд 1 ч төгрөгийн зээл төлөөгүй шүү гэж

    Хариулах
  • 43.242.243.91
    2023/03/23

    Зоригоо Жагай . БНН.аас айна гэж юу байхав дээ. Жаахан багцаатай бурмаар...

    Хариулах