Т.АЮУРСАЙХАН: Зохиомол хэрэг гэж сонсож байсан ч үзэж байсангүй, надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй

Админ
2023/03/24

УИХ-ын чуулганаар  Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Түүний хувьд ХНХ-ын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сарын 7-нд гаргаж байсан билээ.

Д.ГАНБАТ:

- Т.Аюурсайхан ажиллах хугацаанд юу хийсэн бэ. Ямар ажлууд нь үлдэв. Ямар шалтгаанаар Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлөв. Энэ талаар тодорхой хариулт өгөх нь зөв байх. УИХ-ын гишүүнээсээ давхар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байсан. Одоо яг ямар байдалтай байгаа юм. Нэг солиод, нэг чөлөөлөөд хаврын тэнгэр шиг байх юм.

Т.АЮУРСАЙХАН: 

- Би өөрийнхөө хүсэлтээр Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт өгсөн. Нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ салбарт миний хийх ажил бол хууль эрхзүйн орчны  шинэчлэл байсан. Ялангуяа Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл. Энэ хууль 4-5 Засгийн газар дамнан яригдсан асуудал байсан тул гишүүд, байнгын хороо, яамныхнаа дэмжлэгтэйгээр УИХ дээр хэлэлцэгдэхээр болж байна. Миний хувьд үүнээс илүү олон ажлыг хийх хүсэл тэмүүлэлтэйгээр гурван сарын хугацаанд сайдын албан тушаал хашсан. Тодорхой хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн гурван сарын хугацаанд миний эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг, дайралт явлаа. Янз бүрийн хүмүүс зохион байгуулсан. Зарим эхнээсээ ил болж байна. 

- Хэвлэлээр гарсан мэдээлэл дээр үндэслээд хуулийн байгууллагад шалгуулж байгаа. Нүүрсний хулгайн хэрэгт миний бие ямар ч оролцоо байхгүй. Үүнийгээ би одоо ч хэлнэ. Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй. Зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах, бусдыг элсүүлэх зүйл ангиар намайг буруутгасан. Ямар ч баримт нотолгоогүйгээр хэрэг үүгэсэн.  Өмнө нь зохиомол хэрэг гэж сонсож байсан ч үзэж байсангүй. Тиймээс хэргээ үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч байна. 


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.98
    2023/03/27

    Хэрэг хийгээгүй гэж хэлээгүй байна, хийсэн хэргийг яг онож олсонгүй гэж хэлжээ

    Хариулах
  • 202.21.108.14
    2023/03/26

    zailchih tehuu

    Хариулах
  • 202.126.88.177
    2023/03/26

    АЮУРСАЙХАН ИХ МУНДАГ ЗАЛУУ ШҮҮ ЭНЭ ХҮН МАШ ШУДРАГА МӨН НЭГ ЗОРЬСОН ЗҮЙЛЭЭ ЗААВАЛ ТЭР ТУСМАА ҮНЭНЧЭЭР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭДЭГ ШУЛУУН ЗАНТАЙ, ХЭН НЭГЭНД ТАЛ ЗАСДАГГҮЙ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ЗАЛУУ

    Хариулах
  • 66.181.187.247
    2023/03/24

    zaigaa tabij ogoo abilgalchaa

    Хариулах
  • 66.181.181.107
    2023/03/24

    Хөөрхөн новш уу. Монгол төрийн луйварчид хулгайч нар бүгд адил гэмгүй хэлмэгдсэн новшнууд гэж

    Хариулах
  • 202.126.90.70
    2023/03/24

    139.5.216.238 чи барит цуглуулж өгөө юу.Юу мэдэж хүн гүжирдэх гээд байгаан чи юу мэддэг юм.Аюурсайхан ёстой хөрж байгаагүй шудрага залуу шүү хөө

    Хариулах
  • 66.181.160.26
    2023/03/24

    Зөв

    Хариулах
  • 139.5.216.238
    2023/03/24

    chinii esreg hudlushgui barimtuud baigaa bolool chamaig shalgaj baigaa barzgar har min

    Хариулах
  • 139.5.216.238
    2023/03/24

    muu har hulgaich uhej dald opoopoi ci

    Хариулах