Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Монгол Улс цааш хөгжье гэвэл нүүрс, зэс дагасан мафийг ил болгохоос өөр сонголтгүй

Админ
2023/03/24

Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Түүний хувьд ХНХ-ын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сарын 7-нд гаргаж байсан билээ.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 

- Монгол Улсын нийт экспортын 93 гаруй хувь нь уул уурхайн 4 бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэсийн экспорт дээр тогтдог. Шулуухан хэлэхэд Монгол Улс нүүрс, зэс гэсэн хоёр том бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг нь худалдаж авч, банкаар дамжуулж, улстөрийн барьцаалах гэсэн хэсэг нөхдүүд гарч ирсэн. Өнгөрсөн хугацааны бүх хөрөнгийг нь гаргаж, шүүхийн томилгоонд нөлөөлсөн, нууц биш. Ордонд бус эргэн тойронд байгаа байшинд шийдвэр гаргадаг. Зарим төрийн албан хаагчид архи хундагалдаг л ажилтай болсон ийм л нөхцөл байдал руу улс маань орчихсон байна.

- Монгол Улс хэрэв цааш хөгжье гэвэл нүүрс, зэс дагасан мафийг ил болгохоос өөр сонголтгүй. Тавантолгой дагасан багц арга хэмжээнүүдийг эдийн засагт гарч байгаа мэдээллүүдтэй нь харьцуулж хараарай. Эдийн засгийн өсөлт, төсвийн давсан биелэлтийг хараарай. Ийм хэмжээний далд эдийн засаг байсан гэсэн үг. Одоо ч амаргүй байна. Биржээр нүүрсээ зарахад хүндрэл гарч байна. Хил дамнасан зарим нэг компанийн эрх ашиг зөрчигдөж байна. Гэвч бид ингэж байж л асуудлаа цэгцэлнэ. Цаашид эдийн засгаа солонгоруулна. Гэхдээ ойрын 10-15 жилийн хугацаанд энэ хоёр бүтээгдэхүүн ил тод бус байвал шударга ёс, улстөр ярихад туйлын хүнд болно. Тиймээс үүнийг өөрчлөх ёстой.

- Т.Аюурсайханы хувьд прокуророос яллагдагчаар татагдсан. Үзэл санааг маань дэмжиж өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөө илэрхийлсэн. Өмнө нь Засгийн газрын хуралдаан болон Бүлгийн хурал дээр ямар нэгэн хэрэгт холбогдвол шууд ажлаа өгөөд шалгуулаарай. Ингэж гэмээнэ аалзны тор шиг хэрсэн авлигачдын сүлжээг тасална. Тэр цагт эрхзүйт төр, эгэл жирийн бизнесийн чөлөөт өрсөлдөөний тухай ярих хэмжээний болно гэв.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.195
    2023/03/25

    Ил болж л байсан хэргүүд .Юунд зарсныг л сайн тогтоох хэрэгтэй

    Хариулах
  • 192.82.92.42
    2023/03/24

    УИХ, засгийн газар ШУУХ болчихоод бна. Хегжлийн бодлого, телевлелт бна уу?!!! Наад 2050 гэгчээ засаачээ, явах замаа эхлээд гаргах естой биш уу!

    Хариулах
  • 202.179.27.161
    2023/03/24

    М.Энхболд эзэнтэй МАНАН-г яаж ч чадахгүй байж юун их том юм ярьдаг юм бэ? М.Энхболдыг бүгд муу хүн хулгайч газрын наймаачин гэж мэднэ одоо жаргаад л явна....

    Хариулах
  • 192.82.72.232
    2023/03/24

    Өмнөх новшнуудыг бодоход хийсэн юмтай хэлэх үгтэй хүн

    Хариулах
  • 66.181.181.107
    2023/03/24

    Нэг л попорсон новш. Хэрэгжсэн бүтээсэн зүйл байна уу. Угаасаа хийж чадах ажил гэж үгүй

    Хариулах