Б.ЖАРГАЛСАЙХАН: Хэрэв УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэхгүй бол шалгаж байгаа мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурорт эрсдэл үүснэ

Админ
2023/03/29

#ШУУД: УЕП Б.Жаргалсайхан: Мөрдөн байцаалтын явцад гишүүдийн халдашгүй эрх нөлөөлж эрсдэл үүсэх гээд байгаа учраас түдгэлзүүлэх шаардлагатай, нотлох баримт хангалттай!


Б.ЖАРГАЛСАЙХАН:

- Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн 7 хоногт УИХ-д хүргүүлсэн. Тухайлбал Т.Аюурсайханыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Энэ хэргийн хүрээнд 11 хүнтэй уулзахыг хориглож, нэг хүнийг яллагдагчаар татсан. Нийт 119 хүн гэрчээр дуудагдсан.

- Д.Бат-Эрдэнийн хувьд мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан ашигласан гэх үндэслэлүүдээр яллагдагчаар татагдсан. Нийт 66 хүн гэрчээр асуугдаж 11 хүн яллагдагчаар татагдаж, компаний хувьцаа шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хязгаарлалт хийгдсэн. 

- Н.Наранбаатарын хувьд үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан ашиглах үндэслэлээр яллагдагчаар татагдсан. 16 эд хөрөнгө битүүмжилж, 60 гэрчээр асуугдсан. Эдгээр ажиллагаануудын үр дүнд УИХ-ын гишүүдийг шалгах учраас мөрдөн байгууллагад ажиллах бололцоог нь хангахын тулд түдгэлзүүлэх санал оруулсан.

- Хэрэв УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах шийдвэр гарвал шалгаж байгаа мөрдөгч болон хяналт тавьж байгаа прокурорт эрсдэл үүснэ. Энэ ажиллагааны үрд дүнд аль нэг газар нэгжлэг хийхэд УИХ-ын гишүүний хамаарал бүхий обьект байвал хууль бус ажиллагаа болно. 

- Хэрэв Халдашгүй байдлыг байнгын хороо УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэхгүй гэж шийдвэл мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учирна. Нотлох баримтыг бэхжүүлэх ажиллагаа зогсонг байдалд орно. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.109
    2023/03/29

    Мэдээллийг цаг алдалгүй хүргэсэн танай хамт олонд ч мөн адил баярлалаа

    Хариулах
  • 103.57.93.109
    2023/03/29

    Тодорхой мэдээлэл хүргэж Монголын баялгыг хувьдаа завшсан эх орноосоо уравсаны дайтай нүгэлтэй нүүрсний маффынхы талаар мэдээлэл өгсөн Ерөнхий Прокурортоо баярлалаа, ажил дуусах болоогүй шүү өшөө илүү эрчтэй ажлаарай ажилд нь амжилт хүсэе

    Хариулах