Г.ЭРДЭНЭБАТ: Засгийн газар дуулиантай эрүүгийн хэргээр иргэдийнхээ бухимдлыг тэжээж байна

Админ
2023/03/30

#ШУУД: Г.Эрдэнэбат: МАН шоудаад байна. Нэгэнт шүүх рүү шилжүүлсэн хэргийг түдгэлзүүлэх ямар шаардлагатай юм..?

Г.ЭРДЭНЭБАТ:

- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хувьд хэрэгтэйгээ танилцаад гарын үсэг зурсан талаараа мэдээлсэн. өөрөөр хэлбэл хэргийг нь аль хэдийнэ шалгаж дуусаад аль хэдийнэ шүүх рүү шилжихэд бэлэн болсон гэсэн үг. 

- Улсын Ерөнхий прокурор УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирж байна. Энэ бол зөв. Харин Засгийн газрын хувьд улс орныхоо эдийн засгийг сайжруулж, гэмт хэргийн шалтгааныг арилгаж, авлигагүй  орчин бүрдүүлэх ёстой. Гэвч ЗГ-ын гишүүд нь эрүүгийн хэрэг яриад явах юм. 

- Өнөөдөр нийгэм бухимдалтай байна. Иргэдийнхээ бухимдлыг дуулиантай эрүүгийн хэргээр тэжээж байна. Нийгэмдээ байгаа шийдэж чадахгүй байгаа асуудлаа шийдэхийн оронд "Шоронд суулга" гэх үгээр  голоо зогоож байна. 

- Ээлжлээд дуулиантай авлигын хэрэг яриад байгаа нь улстөрийн шалтгаантай. Үнэхээр ийм шалтгаан байгаагүй юм бол яагаад 7,3 тэрбум төгрөгийн тухай ярихаа болчихов. Өмнө нь гарсан олон дуулиантай авлигын хэргүүд хаачив. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.92.42
    2023/03/30

    Салхинд хеегдсен хамхуул шиг л тер бнадоо. Попордсон, суржигнэсэн, хоосон том том уг ярьсан жижиг этгээдууд!

    Хариулах
  • 66.181.176.211
    2023/03/30

    тэгээд монголд авлигал байхгүй юу?

    Хариулах
  • 202.126.88.198
    2023/03/30

    Z

    Хариулах