Монголын олон суваг дамжуулагчдын холбоо инженерүүдэд зориулсан сэдэвчилсэн сургалт зохион байгууллаа

Б.Ариунзаяа
2023/04/28

Монголын олон суваг дамжуулагчдын холбооноос ШУТИС болон Холбоо хамтран гишүүн байгууллагын инженер, техникийн ажилтнуудад зориулсан "Өргөн нэвтрүүлгийн ба хөдөлгөөнт холбооны шинэ технологи" сургалтыг амжилттай төгссөн инженерүүд өнөөдөр сертификатаа гардаж авлаа.

Энэ үеэр ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль сургууль Захирал Н.Чулуунбанди болон МОСДХ-ны Удирдах зөвлөлийн дарга Ц.Пүрэвням нар сургалтаар олсон шинэ мэдлэг, мэдээллээ эрхэлсэн ажилдаа нэвтрүүлэх, ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж, бусадтай хуваалцаж ажиллахыг чиглэл болгож, инженерүүдэд сертификатыг гардуулан өгч, баяр хүргэж, амжилт хүслээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна