Америк сургуулийн уулзвараас Богдхан уулын зам хүртэлх хөдөлгөөнийг хаана

Б.Ариунзаяа
2023/04/28

Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан тойруугийн зүүн хэсэг дэх Америк сургуулийн уулзвараас Дүнжингаравын гудамж буюу Богдхан уулын арын зам хүртэлх авто замд эвдрэл үүссэн тул хөдөлгөөнийг түр хязгаарлан, засвар арчлалтын ажил гүйцэтгэнэ.

Тодруулбал, нөгөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд тус хэсгийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, эвдрэл гарсан хэсгийг засварлан, хэсэгчилсэн асфальт бетон хучилт хийх юм. Зам хаах хугацаанд замын хөдөлгөөнийг дээрх зураглалын дагуу зохион байгуулна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тус хугацаанд зураглалд заасны дагуу болон бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Замын Хөгжлийн Газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна