Ж.ГАНБАТ: ЭТТ ХК ногдол ашиг тараах эсэхийг аравдугаар сард шийдвэрлэх бүрэн бололцоотой

Б.Ариунзаяа
2023/04/28

"Эрдэнэс Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр болж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Ганбат шийдвэрийг танилцууллаа.

Ж.ГАНБАТ: 

- Өнгөрсөн 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан талаар ТУЗ-д танилцуулсан. Онцгой дэглэмийн хугацааг УИХ-аас зургаан сараар сунгасан. Энэ нь санхүүгийн болон уурхайн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулах, биржээр, нүүрсээ арилжаалах үйл ажиллагааг тогтворжуулж,  компанийн хэвийн үйл ажиллагааг хангасны дараа ногдол ашгийг хуваарилахыг шийдвэрлэх нь зүйтэй гэдэг асуудал ТУЗ-д яригдсан. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг тараах нь энэ оны аравдугаар сарын 26-нд шийдвэрлэх бүрэн бололцоотой.

- Өр төлбөрийн хувьд бид зургаан сарын хугацаанд 1.5 их наядын өр төлбөр барагдуулсан. Цаанаа нь 2.5 бараг гурав орчим их наяд төгрөгийн төлбөр байна. Биржийн арилжааг идэвхжүүлэх, тогтворжуулах, санхүүгийн хувьд асуудалгүй болгох шаардлага байна. Нөгөө талдаа нэг компанид БЭТ байнга ажиллах боломжгүй гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2023/04/30

    2020 онд ч бил үү ноогдол ашиг өгнө гэж байгаад төмөр замын бүтээн байгуулалтанд тавиад туучихсан биз дээ дараахан нь Төмөр замын Хөдөлмөрийн баатар Ган хэн билээ тэр дундаас нь цавчиад 700 тэрбумийг хусчихсан одоо бас л нүүрс угаах үйлдвэрт хөрөнгө оруулах нэрийдлээр бас ямар этгээд нь томоохон хэрчим хусчих гээд байгаа юм нэг л итгэлгүй байх чинь

    Хариулах