​ “Дэлхийн сонгодог Монголд” эгшиглэнэ

Б.Ариунзаяа
2023/04/28

Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Цэрэнчунтын санаачилгаар Орос, Монгол, Хятад зэрэг гурван орны уран бүтээлчийн хамтарсан тоглолт тун удахгүй манай улсад зохион байгуулагдана. 

Тодруулбал, Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт, ОХУ-ын Красноярск хотын Дуурь бүжгийн академик театрын гоцлол дуучин Александр Геннадьевич Михалев, БНХАУ-ын Шаньси мужаас дуурийн дуучин Жан Лэй нар сонгодог уран бүтээлүүдээ үзэгчиддээ хүргэх юм. Сонгодог тоглолтод найруулагч С.Баттулга, төгөлдөр хуурч Ү.Уртнасан, УДБЭТ-ын Симфони найрал хөгжим, удирдаач Т.Юндэн нар оролцоно.

“Дэлхийн сонгодог Монголд” тоглолт 2023 оны 05-р сарын 09-ны өдөр ДБЭТ-ын тайзнаа эгшиглэх нь ээ.
Билетийг www.ticket.mn, УДБЭТ-ын билетийн касс, 1900-1800 үнэгүй хүргэнэ.
Тоглолтын мэдээллийг: 99096295 дугаараас лавлана уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна