Өмнөговь аймаг нээлттэй өгөгдөлд түшиглэн уул уурхайн сайн засаглалтай болно

Б.Ариунзаяа
2023/05/01

АМГТГ-ын Говийн бүсийн төлөөлөгчийн газар, Өмнөговь аймгийн ЗДТГ болон "Монголын уул уурхайн үндэсний ассоциаци" ТББ, Монголын дата клуб, Олон улсын санхүүгийн корпораци, "Хил хязгааргүй алхам" ТББ-тай Өмнөговь аймгийн зургаан суманд "Ил тод хариуцлагатай уул уурхай-Өмнөговь аймгаас"  өгөгдлийн шинжилгээнд суурилсан хэлэлцүүлэг өрнүүлэх, итгэлцэл-хамтын ажиллагаа нэмэгдүүлэх хоёр сарын аяныг эхлүүллээ.

Уг аяны хүрээнд энэ сарын 1, 2-нд Ноён, Гурвантэс суманд эрдэс баялгийн салбарын оролцогч талууд хариуцлагатай уул уурхайн засаглалын ерөнхий ойлголт, стандарт, сайн санаачилга, үр дүнгийн талар мэдлэг хуваалцах, хамтын ажиллагааны түншлэл бэхжүүлэх, орон нутгийн иргэдийг нээлттэй өгөгдөлд тулгуурласан бодит мэдээллээр хангах үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Эрдэс баялгийн салбарт төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааа, Өмнөговь аймаг тэр дундаа Ноён, Гурван тэс сум дахь уул уурхайн нөхцөл байдал, орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт, жишиг гэрээ байгуулах арга аргачлал, говийн бүсийн усны сав газрын нөхцөл байдал, хариуцлагатай уул уурхайн кодекс, хамтын оролцоотой байгаль орчны мониторингийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын ил тод байдлыг хангаж, нээлттэй өгөгдлийн үнэ цэнийг бий болгох талаар сумын ард иргэдэд мэдээлэл хүргэж, мэдлэг олгож ажилалаа.

Өнөөдөр Ноён суманд эхэлсэн тус арга хэмжээнд уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдардаг 30 гаруй малчдаас гадна тус суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд болох “Цагаан өвөлжөө” ХХК, “Хур-Эрдэнэ баялаг” ХХК-ийн төлөөллүүд ирж орон нутагтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаараа мэдээлэл өгч байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна