Сайд асан Т.Бадамжунайгийн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа

Б.Ариунзаяа
2023/05/04

ХХААХҮ-н сайд асан Т.Бадамжунайг өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппин улсаас албадан авчирсан. Түүнийг “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорьсон.

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 2-нд шүүх хурал болж, түүний цагдан хоригдох хугацааг 30 хоногоор сунгах шийдвэр гаргасан байна.

Түүнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан билээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна