Наадмын ерөнхий найруулагчаар "Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар ажиллана

Б.Ариунзаяа
2023/05/05

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралджээ. Хуралдаанаар есөн салбар хорооны гишүүдийг шинэчлэн батлах, засвар, тохижилтын ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор зохион байгуулалт болон төсвийн талаар хэлэлцсэн байна.

Мөн Урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар, зөвлөхөөр Монгол Улсын Ардын багш С.Дуламыг ажиллуулахаар санал оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд хэлэлцэн, баталлаа.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.