​ Аялал жуулчлалын жилийг чинь “Аэро Монголиа” гутаачихлаа

Б.Ариунзаяа
2023/05/08

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан. Үүний хүрээнд аялал жуулчлалын компаниуд шинэ бүтээгдэхүүн гаргаж, жуулчид ч багагүй ирж буй. Гэвч ганцхан компанийн алдаанаас болж аялал жуулчлалын жилийн талаар болох нь. Одоогийн байдлаар “Аэро Монголиа” компанийн хариуцлагагүй үйлдлийн талаар жиргэсэн япон иргэний жиргээ 5,4 саяын хандалт аваад байна.

Учрыг нь сөхвөл. Энэ сарын 5-ны өдөр "Aero Mongolia" компани Улаанбаатар-Нарита чиглэлийн нислэгээ гэнэт цуцалжээ. Энэ тухай мэдээллийг зорчигчдодоо урьдчилж өгөөгүйн улмаас Японы иргэн хохирсон байна.

"Aero Mongolia" компани тухайн өдрийн нислэгээ цуцлангуутаа зорчигчдоо МИАТ ТӨХК-ийн нислэгийн сул суудалд шилжүүлжээ. Гэвч ингэж шилжүүлэхдээ тухайн япон иргэнийг орхигдуулсан аж. Уг нь ингэж шилжүүлсэн тохиолдолд "Aero Mongolia" компаниас зорчигчдодоо урьдчилж мэдэгдэх үүрэгтэй байдаг юм байна. Тиймээс нислэг нь гэнэт цуцлагдсан тухайгаа Япон улсын иргэн твиттер хуудастаа жиргэсэн нь ийнхүү сая сая хандалт аваад байна.

"Аэро Монголиа" ХХК энэ талаар фэйсбүүк дэх албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэлд гаргажээ. Тэд мэдэгдэлдээ, гэнэт цуцалсан нислэгээ “төлөвлөгөөт үйлчилгээ” гэж залруулжээ. Харин иргэд онгоцоо үйлчилгээнд оруулахаар төлөвлөж байсан бол яах гэж тийзээ худалдсан талаар лавлаж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Ингэхдээ "Аэро Монголиа" ХХК –ийн энэ удаагийн үйлдэл нэг удаагийнх нь биш гэдгийг сануулав. Тус компанийнхан зорчигчидтойгоо харилцаж чаддаггүй, харилцааны соёлгүйн улмаас нэлээн иргэд хохирч байсан талаар өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсээр байна.

Хаанаасаа хаалгач нь гэдэг. Хэдийгээр Засгийн газар, яам нь том уриалга гаргаж, жуулчдыг урьсан ч авиа компаниуд нь ийнхүү хариуцлагагүй үйлдэл гаргаж, дэлхийд шившгээ тарьсаар байвал юун Монголд зочлох, дайжих нь лав.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.226.10
    2023/05/08

    ishshshs chaavaasdaa neg japan baagiitai tsug yawah gej baisiimuu haashaa yum iim hamhuul shig medee svdegee bolchih heregtei

    Хариулах