Л.НАРАНБААТАР: ТУЗ -ийн 100 хувийн саналаар огцруулсан гэдэг нь худал мэдээлэл

Б.Ариунзаяа
2023/05/08

Хөтөлийн Цемент Шохой ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарыг огцруулсан тухай мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан. Тэгвэл уг мэдээлэл нь худал гэдгийг Л.Наранбаатар цахим хуудсанаа бичжээ.

Л.НАРАНБААТАР: 

-ТУЗ -ийн 100 хувийн саналаар огцруулсан гэдэг нь худал мэдээлэл шүү нөхөдөө. Мэдээллийн эх сурвалжаа сайн шалгаж байгаарай. АН-ын болон Сахалын сайтууд баахан сэвсэн байна.

Шохойн үйлдвэрийн шинэ төсөл ахицтай, СОВА компаниас хууль бусаар алдагдсан лицензээ олж авах тэмцэл ид өрнөж, юун сошиалд анхаарал хандуулахтай манатай байна.

Энэ мэт худал мэдээлэл нь үйлдвэрлэлийн сезоны үед хэвийн жигд ажиллагааг алдагдуулах эрсдэлтэй юм. Зарим компаниуд нарийн бичиг уруу утасдаж шинэ захирлынхаа нэрийг өгөөч, албан бичиг явуулах гэсэн юм гэж их ярих болсон тул албан пост хийлээ. 

Компанийн албан веб сайт www.khutulcement.mn сайтыг эвдэн сүйтгэсэн байх тул албан мэдэгдэл хийх боломжгүй болчихоод байгаа. Эвдсэн нөхрийг тогтоосон, цагдаагийн байгууллагад шилжүүлэх болно" гэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна