У.Шекспирын "Ромео, Жульетта" сонгодог жүжиг дахин тайзнаа тавигдах гэж байна

Б.Ариунзаяа
2023/05/09

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид алдарт У.Шекспирын  "Ромео, Жульетта" сонгодог жүжгийг одоогоос хоёр жилийн өмнө шинэ бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдэдээ хүргэсэн билээ. Тус жүжиг энэ сарын 11-14-ны өдрүүдэд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин тавигдах гэж байна.

 ... Энэ бол Верона хот. Энэрэлгүй хорслын талбар. Капулетти, Монтекки гэх хоёр удмынхан эд баялаг, зэрэг зиндаа адил ч эртнээс нааш сөргөлдөж цусан өсөөр сүлбэлдэн цаг үргэлж дайсагнаж иржээ. Юунаас болж муудалцсаныг хэн ч мэдэхгүй. Яагаад эвлэрч болдоггүйг бурхан ч эс мэднэ. Үзэн ядаж өширхөж хорссон хоёр удмын үйлийн үртэй хоёр үр нь Ромео, Жульетта хоёр...

Ерөнхий найруулагч Н.Наранбаатар /ТС, УГЗ/

Ерөнхий продюсер Д.Цэрэнсамбуу /УГЗ/
Уран сайхны удирдагч Н.Ганхуяг /УГЗ/
Ерөнхий зураач Д.Ариундэлгэр /СТА/
Орчуулагч Х.Мэргэн /СГЗ/
Хөгжмийн зохиолч Б.Чинбат /УГЗ/
Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч Г.Ган-Очир /СТА/
Жүжиг чимэглэлийн эрхлэгч Н.Батбилэг /СТА/
Туслах найруулагч С.Ариунжаргал /СТА/

Дүрүүдэд :

Ромео Б.Шинэбаяр /СТА/
Жульетта Т.Анхзул
Меркуцио Г.Ганбат
Тибальт Т.Сэргэлэн /СТА/
Бенволио Б.Золжаргал /СТА/
Өрлөг эх Ж.Оюундарь /УГЖ/
Лоренцо С.Болд-Эрдэнэ /УГЖ/
Капулетти Н.Ялалт /СТА/
Хатагтай Капулетти Г.Отгонцэцэг /СТА/
Монтекки Г.Амгаланбаатар /УГЖ/
Хатагтай Монтекки О.Долгор /СТА/
Парис Д.Мөнх-Од /СТА/
Розалина Т.Хулан /СТА/
Хотын захирагч П.Цэрэндагва /ХБ, АЖ/
Эмийн санч Б.Жаргалсайхан /АЖ/
Пьетро Ц.Рагчаа
Жованни Ц.Жаргалсайхан
Бальтазар И.Дашнамжил
Самсон Ц.Төгсбилэгт /СТА/
Тибальтын дагуул О.Майдарравжаа
Олны хэсэгт СУИС-ийн оюутнууд

Тасалбар худалдан авах: https://www.ticket.mn/event/244/


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна