"Power expo festival"-д Азийн шилдэг DJ RAYRAY ирж, өөрийн сетээ сонсгохоор боллоо

Б.Ариунзаяа
2023/05/09

Дэлхийн шилдэг "ТОП-100" DJane 12 дугаарт, Азийн шилдэг DJane хоёрдугаарт эрэмбэлэгдэг Tomorrowland зэрэг дэлхийн томоохон фестивалиудад оролцдог RayRay “Power Expo Festival”-н тайзан дээр ирж өөрийн "галзуу" сетээ сонсгож, тайзнаа DJ урлагийг гайхуулах нь тодорхой болжээ.

Мөн "Planet Hip Hop"-ын DJ болох Famous, Cross Cutz, Nekbrace, Marcus Aurelius нар өндөр зэрэглэлийн тоглолтуудаар үзэгчдийг баясгахаар болсон байна.


Экстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадам нь 2023 оны зургаадугаар сарын 1-4-нд буюу дөрвөн өдрийн турш Улаанбаатар хотын хамгийн том асфальтан талбайтай Авто худалдааны цогцолбор төвд зохион байгуулагдана.


Уран бүтээлчдээс дурдвал дэлхийд алдаршаад байгаа The Hu хамтлаг тэргүүнтэй, Монголын амьд хөгжмийн домгууд болох Никитон, Нисванис зэрэг хамтлагуудаас гадна шинэ залуу уран бүтээлчид ч ирэх юм байна.

ШОУНЫ ТАСАЛБАР АВАХ https://power-festival.com/

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ИЛГЭЭХ https://power-festival.com/exhibition

Холбоо барих: 76768800, 96948884



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна