ИРГЭД: УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ иргэдийн хувьцааг дээрэмдэж, Тавантолгой ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч болсон

Б.Ариунзаяа
2023/05/10

#ШУУД: “Таван толгой” ХК-иас эзэмшиж байсан хувьцаагаа хууль бусаар алдсан иргэд Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад хүсэлт гаргаж байна

ИРГЭД: 

- Шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө Тавантолгой ХК-ийн хувьцааг худалдан авч 1995-2008 онуудад Ажнай инвест брокер диллер ХК данс нээлгэж, хувьцаагаа байршуулсан. "Ажнай инвест" брокер диллерын компанийг УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ 1995 оны үед байгуулж ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Энэ компанид  Өмнөговь аймгийн Тавантолгой компанийн гэлтгүй бусад монголын томоохон үйлдвэрүүдэд цэнхэр тасалбартай иргэд хувьцаагаа байрлуулсан ч алга болчихсон. Тус компанийн удирдлагууд хөрөнгийн жинхэнэ эздэд нь мэдэгдэлгүйгээр хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн гүйлгээ хийж, Д.Бат-Эрдэнийн данс руу хувьцааг шилжүүлсэн. Тиймээс Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн Тавантолгой ХК-ний нийт хувьцааны 20 гаруй хувийг эзэмшиж, томоохон хувьцаа эзэмшигч болсон. 

-  "Ажнай инвест" брокер диллерын компанид хувьцааны данс нээсэн хүмүүс нэлээн олон жил хувьцааныхаа араас хөөцөлдөж, шүүх прокуророос олон удаа шийдвэр гаргасан байдаг.  

- Хувьцаагаа алдсан иргэд эхлээд Санхүүгийн зохицуулах хороонд хандаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн цагдаагийн газартай хамтран шалгахад  Ажнай инвест ХК-ийн диллерүүд нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн өөрийн компанийн ТУЗ-ийн дарга болох Д.Бат-Эрдэнийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоосон. Улмаар СЗХ -ноос хууль бусаар арилжаалагдсан 72 хэлцлийг хүчингүй болгож, тухайн үед гомдол гаргасан 23 иргэний үнэт цаасаар баталгаажсан өмчлөх эрхийг сэргээх тогтоол гаргасан. 

- Гэвч 2019 онд "Ажнай инвест" брокер диллер ХК дээрх 23 хүний өмчлөх эрхийг сэргээсэн нь буруу гэж шүүхэд хандсан. Анхан болон давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож, СЗХ хууль ёсны шийдвэр гаргасныг баталсан.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.2
    2024/01/10

    Үхсэн баасны та нарынх байдаг юи хуцвааа өлөн хулгааачууд наад бачлаг чинь бүх ард иргэдиинх лалруудааа

    Хариулах