Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх “Генералуудын гэргий” клубээс 260 гаруй ном хандивлалаа

Б.Ариунзаяа
2023/05/11

Монгол цэргийн нэгдсэн холбооны дэргэдэх “Генералуудын гэргий” клубээс цэргийн алба хаагч, сонсогч, суралцагчдыг номтой нөхөрлүүлэх, дэлхийн болон Монголын шилдэг зохиолууд, монгол цэргийн түүх, цэргийн алдарт жанжингуудын намтар, гавьяат үйлсийг таниулан сурталчлах зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Төв номын санд ном хандивлах үйл ажиллагаа боллоо. Тус клубийн гишүүд номын сангаасаа сорчлон 9 төрлийн 260 гаруй номыг цуглуулан Дотоод хэргийн их сургуулийн номын санд хандивлаж, номын фондыг баяжуулах ариун үйлсэд хувь нэмрээ оруулав.

Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, хангалт, үйлчилгээний газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Захиргааны удирдлагын газрын захирал, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, багш, албан хаагч, сонсогч, суралцагчид болон Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, хурандаа Ж.Ванчинсүрэн, гишүүн хурандаа Ж.Бумнанжид, хурандаа Ч.Батчулуун, хурандаа Ч.Өнөрцэцэг, хурандаа Ч.Дашням, “Генералуудын гэргий” клубийн тэргүүн С.Алтанцэцэг, гишүүн Ө.Жавзандулам, Г.Алтантуул нар оролцлоо.

Энэ үеэр Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, хурандаа Ж.Ванчинсүрэн: “Манай холбоо нь үүсэн байгуулагдаад 4 жилийн нүүр үзэж байна. Тус хугацаанд 600 гаруй үйл ажиллагаа зохион байгуулж, нийгэмд танигдсан үндэсний хэмжээний байгууллага болоод байна. Монгол цэргийн нэгдсэн холбооноос хэрэгжүүлж байгаа олон ажлын нэг нь “Номтой нөхөрлөе” аян юм. Ном бол ертөнцийг харах цонх гэлцдэг. Хорвоо ертөнцийг танин мэдэж, мэдлэг оюунаа тэлэх оюун ухааны тэжээл болсон номыг Монголын ирээдүйг тээж явах залуустаа оюуны хөрөнгө оруулалт болгон барьж байна” хэмээн ярилаа.

                                                                                                                                                                          



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.152
    2023/05/11

    Генералуудын явдаг хүүхэн клуб найр хийнэ

    Хариулах