Д.АМАРБАЯСГАЛАН: Цаашид хэрэгцээтэй байгаа тэргүүлэх чиглэлийн мэргэжилд БЗС-аас дэмжлэг үзүүлнэ

Б.Ариунзаяа
2023/06/07

LIVE: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН: 

- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 46 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Сүүлийн үед Боловсролын зээлийн сангийн асуудал нэлээн сөхөгдлөө. Тиймээс энэ сан цаашид хэвийн үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Гэхдээ ЗГ-аас ямар боловсон хүчин хэрэгтэй байна вэ гэдэг дээр анхаарах цаг болсон байна. Тиймээс хэрэгцээтэй байгаа, тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг жил бүр зарладаг байя. Яг тэр чиглэлээр суралцагсдад зээл олгодог байх нь зөв. БЗС-аас зээл авахын тулд 11 шат дамжлага дамждаг. Энэ шат бүр хүний оролцоотой байсан. Тиймээс 7 хоногийн дотор автомат болгох тал дээр арга хэмжээ авахын даалгасан. Ингэснээр иргэн бүр зээлийн дэмжлэг авах боломжтой болно. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна