Монгол улсын 20 аймагт үйл ажиллагаа явуулдаг АЗЗА компанийг нэгтгэх шийдвэр гаргалаа

Б.Ариунзаяа
2023/06/07

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцуулж байна.


ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

- Монгол улсын  20 аймагт үйл ажиллагаа явуулдаг АЗЗА компанийг нэгтгэх шийдвэр гаргалаа. Нийт 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болж байна. Ингэснээр хөрөнгө оруулалт татах, засаглалыг нь сайжруулах боломж бүрдэж байна гэсэн үг. 

- Аудитын дүгнэлтээс харахад ганцхан Сэлэнгэ аймгийн АЗЗА компани ашигтай ажилласан бол 7-8 компани алдагдалтай ажилласан байна.

-  Нэг АЗЗА компанийн ТУЗ 9-11 хүн ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл дунджаар ТУЗ-д нь 180 хүн ажилладаг байсан. Харин нэгтгэж, нэг компани болгосноор 9-10 болж бууруулна. Энэ хэрээр төсвийн хэмнэлт бий болно. 

 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.253
    2023/06/07

    Замын сангийн хөрөнгийн зарцуулалтанд ч шалгалт оруулах нь зөв байх шүү.

    Хариулах
  • 64.119.17.253
    2023/06/07

    Ээ дээ энэ шийдвэр хэр л оновчтой шийдвэр болдоо.цаг хугцаа харуулах биздээ.хүний толгой дээр малгай байдаг шиг энэ олон компануудыг тэгээд хэн удирдах юм болдоо..замын сангийн хөрөнгийг нь хаана төвлөрүүлээд,захиран зарцуулах эрхийн хэн эдлэх юм болдоо.ер нь эхэн дээр нь бүх АЗЗА нуудад санхүүгийн шалгалт оруулах нь зүйтэй байхдаа.ямааны мах халуун дээрээ гэдэг дээ.

    Хариулах