Х.НЯМБААТАР: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг санхүүжүүлж байж болзошгүй үйлдлийг шалгаж байна

Б.Ариунзаяа
2023/06/07

#ШУУД: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Шувуу ажиллагааны” тухай болон Оюутолгойн гэрээний хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл хийж байна.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: 

- Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг агсныг авчрахаар ажиллаж байна. Гэхдээ бид АНУ-д мөрдөн шалгах чиглэлээр ажиллагаа явуулах боломжгүй. Тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй үйлдлийг шалгаж байна. Ч.Сайханбилэгийн амьдарч байгаа бүс нь өндөр өртөгтэй. Ийм өндөр өртөгтэй газар удаан хугацаанд амьдарч байгаа нь их хэмжээний санхүүжилттэй байж болзошгүй. Н.Удаанжаргалын тухайд Малайзад байгаа нь тогтоогдсон. Тус улсын хууль сахиулах байгууллагад хандаад явж байна. Сайн дураараа ирээд шалгуулах хэрэгтэй. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна