П.ОРХОН: Чөлөөт бөхийн холбоо 1,4 тэрбум төгрөгийн өртэй, тамирчид нь ДАШТ-д явахдаа нутгийнхнаасаа мөнгө гуйж байна

Б.Ариунзаяа
2023/06/08

Чөлөөт бөхийн холбооны талаар Чөлөөт бөхийн Дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга нар мэдээлэл хийлээ. 

П.ОРХОН: 

-  Өнөөдөр Улсын аварга болсон тамирчдаа төлөөлж ирлээ. Өнгөрсөн хугацаанд манай тамирчид Чөлөөт бөхийн холбоог шинэчлэгдэх байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл ямар ч өөрчлөлт гарсангүй. Учир нь Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд ажлаа хийж чадахгүй байна. Бараа сүр нь харагддаггүй Ерөнхийлөгчөө сольмоор байна. Ганц хийсэн ажил нь мэргэжлийн зөвлөл байгуулсан. Гэвч энэ зөвлөл нь мэргэжлийн гэх боловч мэргэжлийн бусаар ажилдаа хандаж байна.

- Хамгийн наад зах нь Чөлөөт бөхийн холбооныхон тамирчдынхаа визний асуудлыг шийдэж чаддаггүй. Визний мөнгөө төлчихсөн байхад нь хүртэл цагийг авч чаддаггүй. Дээр нь  маш хүйтэн заланд тэмцээнээ зохион байгуулдаг. Өсвөр, залуучуудын улсын аварга болсон тамирчдад шагналын мөнгөө өгөлгүй хэдэн жилийн нүүр үзэж байна. 

- Өнгөрсөн жил Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулах урилга хүлээж авсан. Гэтэл холбооноос ямар ч мэдээлэл өгдөггүй. Чөлөөт бөхийн холбооны санхүү, хөрөнгө ил тод биш.  Одоогоор Чөлөөт бөхийн холбоо 1,4 тэрбум төгрөгийн өртэй. Шинэ ТУЗ-ийн ирсэн гишүүд энэ өрнөөс айгаад гараад явчихдаг. Зарим хүмүүс энэ өрнөөс нь болж, бидэнд туслахаас татгалздаг болсон.  

- Тамирчид нэрэмжит тэмцээнд оролцохдоо өөрийн зардлаар явдаг. Сүүлийн үед тамирчид Дэлхийн аваргад орохдоо хүртэл нутгийнхаа хүмүүсээс мөнгө гуйж байна. Чөлөөт бөхийн холбоо энэ тал дээр санаа тавихаа байсан, нүдээ аниад өнгөрөөдөг болсон. 

- Чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулдаг тэмцээн Олон улсын тэмцээнүүдтэй уялддаггүй, давхцдаг. Дэлхийн бөхийн календарь гэж байдаг. Тэр төлөвлөгөөтэй манай холбоо дандаа зөрж тэмцээнээ зохион байгуулдаг. 

- Манай тамирчид олон улсын тэмцээнүүдэд дандаа эмчгүй явдаг болсон. 

- Нэг тэмцээнд оролцоход доод тал нь 5-6 сая төгрөг болдог. Үүнийг холбооноос анхаарах шаардлагатай. Зардал, санхүүжилтийн асуудлаас болоод тэмцээндээ орж чадахгүй байдалд орсон. Олон улсаас амжилт гаргалаа гэхэд шагналыг нь Чөлөөт бөхийн холбооноос өрөндөө суутгаад авчихдаг. Энэ асуудлыг асуухаар нэг нэг рүүгээ чихээд алга болчихдог. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.120
    2023/06/09

    iim garuud oorsdin erh ashgaa bodood uhej daldraaasai archaagu garuud be

    Хариулах