Прокурор Л.Чинбатад холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Б.Ариунзаяа
2023/06/28

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийг яллагдагчаар татах саналтай Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хүргүүлсэн талаар мэдээллүүд гарсан. Энэ талаар тус аймгийн прокурорын газраас тодрууллаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарсан “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбаттай холбогдох асуудалд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн гурван зүйл хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Аймгийн Мөрдөн байцаах тасгаас дээрх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Л.Чинбатад Эрүүгийн хуулийн 3-н зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж тус прокурорын газарт ирүүлсэн.

Прокуророос хэргийг хянаад, хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу явуулж, нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзэж нэмэлт хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг  мөрдөгчид буцаасан гэв.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.40
    2023/06/28

    Hohirogchiin tuuj yavsan aduu heniih ve ? gedgees hamaarah biz Tariq run mal orohiig Chinbat bus huuli are horigloson bolov uu?

    Хариулах
  • 202.179.24.100
    2023/06/28

    Энэ ч эргэж буцсаар байгаад замхрах байх даа. Баяндаа ирдээд сагсуурч байгаад. Дээлээ нөмрөх байх. Шударга шүүхч, прокурор хэргийг нь шударга шийдээсэй бичлэг дээр бол энэ хүний 100% буруу байсан даа. Хүн алхыг завдсан

    Хариулах
    • 103.57.92.13
      2023/06/28

      Сэлэнгийнхэн голдуу баруун аймгаас ирэгсэд баян хүн биш байсан бол тэр үхчихсэн ар гэр хөөцөлдөөд явж байж мэдэх газар шүү

  • 112.72.9.162
    2023/06/28

    udahgui utaa bolno gej baigaa

    Хариулах
  • 66.181.160.74
    2023/06/28

    ...ямар ч сайн бх бэ...#Өөрөө хариуцлагагүй шал дэмий #үйл хийчих юм доо яалтай билээ

    Хариулах