Прокурор УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 6 жилийн хорих ял төлөвлөжээ

Б.Ариунзаяа
2023/07/03

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан үргэлжилж байна. Бүтэн сар хагас 47 өдртйн турш явагдсан гэм буруугийн шүүх хуралдаанаар 48 иргэнийг гэм буруугүйд тооцож, 32 иргэн, 4 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Өнөөдөр тус шүүх хурлын эрүүгийн хариуцлагын хуралдаан болж байна. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, зургаан жил хорих ял оноох саналыг прокуророос шүүхэд гаргасан байна.

Эргэн сануулахад, Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 22.4.2 болон 22.10.2 гэсэн зүйл ангиудаар яллаж, авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгасан ба найзын харилцаатай “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл авахад зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн гэх хэрэг шүүх гэм буруутай гэж үзсэн билээ. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.33
    2023/07/04

    Ходоод цатгалан нүд өлөн гэдэг энэдээ. 100.000 долларын хахуулийн 20.000 хураажээ. Шүүх энэрэнгүй байнаа

    Хариулах
  • 64.119.24.87
    2023/07/04

    Энэ нэг юмыг хараарай, ичмээр юмаа

    Хариулах