Хадгаламжийн даатгалын тогтолцоо олон улсын жишгээс гажсан гэж ҮХЦ үзжээ

Б.Ариунзаяа
2023/07/04

Үндсэн хуулийн цэц Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн зарим заалтад холбогдох маргааныг хянан хэлэлцжээ. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.5, 13.10, 13.11 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд уг асуудлаар магадлал гаргасан байна.

Хадгаламжийн даатгалд даатгагдах болон даатгагдахгүй хадгаламжийн талаар тодорхой тусгаж, зөвхөн даатгагдах буюу нөхөн төлбөр авах боломжтой хадгаламжаас даатгалын хураамжийг тооцон авдаг олон улсад мөрдөгдөж байгаа нийтлэг жишигт нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь зүйтэй гэж Үндсэн хуулийн цэц үзжээ.

Учир нь, одоогийн хадгаламжийн даатгалын тогтолцоогоор 20 сая төгрөг хүртэлх хадгаламжийг даатгадаг хэрнээ түүнээс дээш даатгаагүй мөнгөн хадгаламжаас хураамж авдаг байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна