Зам, талбайд тогтсон 120 тонн усыг сорууллаа

Б.Ариунзаяа
2023/07/04

Ойрын өдрүүдэд нийслэлд бороо үргэлжлэн орж буй тул зам, талбайд ус тогтсон дуудлага, мэдээллийн дагуу Геодези, усны барилга, байгууламжийн газрын албан хаагчид арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороо буюу Төмөр замын вокзалын тойрог орчмын авто машин зорчих хэсэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппоро орчмын байршилд очиж зам, талбайд тогтсон нийт 120 тонн усыг соруулаад буй.

Түүнчлэн Баянбүрдийн тойрог, Гэсэр сүмийн уулзвар, “Континенталь” зочид буудлын урд зам, Нарантуул захын урд замд тогтсон усыг сорууллаа.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.140.165
    2023/07/04

    Анхнаас нь байгалийн хур борооны ус налуужлийг нь тооцсон суваг хоолойгоор өөрөө урсаад зайлах ёстой байтал бензин, зардал болж тэнэгтэж байхаар Монгол яаж ургашлах вэ.

    Хариулах