Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Б.Ариунзаяа
2023/07/05

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Өнөөдөр:

-      “Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөх” журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, 

-     “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

- “Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, 

- “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хэрэгжүүлсэн бэлтгэл арга хэмжээ,

- Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, 

- ““Цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

- 2023 оны хаврын тариалалтын урьдчилсан дүн,

- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 50 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.22
    2023/07/05

    Өнөөгийн тулгамдаад байгаа юм нэг ч алга

    Хариулах