Төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, шуурхай штаб 24 цагаар ажиллана

Б.Ариунзаяа
2023/07/05

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 42 дугаар хороо зэрэг нийслэлийн хэмжээнд нийт долоон байршил үерт автаад буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, Нийслэлийн онцгой комисс /НОК/-оос мэдээлэл өгсөн юм.

Шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням:

- Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор НОК 10:00 цагт хуралдаж, Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, нийслэлийн төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор төрийн байгууллагын албан хаагчдыг дайчлан ажиллуулна. Мөн Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна. Дүүргүүдэд үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор дүүргийн Засаг дарга нар газар дээр нь ажиллаж, урьдчилан сэргийлэх, аврах, сэргээн босгох ажлыг хийнэ. Нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах юм гэлээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.117.35.4
    2023/07/05

    Байгалийн гамшиг болоход ямар ч нөхцөлд иймэрхүү л болно шдээ, харин АНус болон тэдний тэжээсэн луйварчид битгий улс төржүүл

    Хариулах