УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг шүүхээс 6 жилийн ял сонслоо

Б.Ариунзаяа
2023/07/07

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт буруутгагдсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг,  Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмаа нарын 32 шүүгдэгчид өнөөдөр шүүхээс ял оноолоо. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт өмнө нь улсын яллагчийн зүгээс  нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, зургаан жил хорих ял оноох саналыг прокуророос шүүхэд гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг саналыг шүүх хүлээж авчээ. Шүүх  Өршөөлийн хуулиар хэргийг нь нэгтгээд нийтийн албанд томилогдох эрхийг нь 4 жилээр хасаж, 6 жилийн хорих ял оноолоо. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Ё.Баатарбилэгээс 73 сая төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хураах шийдвэр гаргалаа. 

Түүнд 22.4.2 нийтийн албан тушаалтан хахууль авах: Нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих. 

22.10.2 үндэслэлгүйгээр хөрөнгөжих: үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Түүнийг авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгасан ба найзын харилцаатай “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл авахад зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгагдсан билээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.