Т.Бадамжунайг суллаж, хилийн хориг тавьжээ

Б.Ариунзаяа
2023/07/24

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг суллаж, хилийн хориг тавьжээ. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газраас явуулж буй Шувуу ажиллагааны хүрээнд Филиппин улсад байхад нь баривчлах ажиллагааг явуулж, эх оронд нь авчирсан билээ.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх  хянан хэлэлцэж яллагдагч Т.Бадамжунай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр түүнийг яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ.

Түүний цагдан хорих хугацааг гурван сар сунгасны эцэст энэ сарын 10-нд суллаж хилийн хориг тавьсан байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.37
    2023/07/24

    Сүр дуулиантай эхэлсэн шувуу ажиллагааны үр дүн ингээд тодорхой болж байна. Гурван сар хорьсон болоод сулладаг мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүст үйчилдэг ЭХ ийн бичигдээгүй тусгай заалтанд хамаарагдж ээ.Ялзарса? ? хуулийн систем,авилгажсан төр,эзэнтэй мөртлөө эзэнгүй болсон нийгэм,хохирч үлддэг ард түмэн гэдэг энэ дээ.

    Хариулах