Д.СУМЪЯАБАЗАР: Автобусны худалдан авалтыг төрийн нууцад оруулснаар хугацаа хожсон

Б.Ариунзаяа
2023/09/22

Нийслэл нийтийн тээвэртээ шинэчлэл хийж, автобус худалдаж авч буй. Гэвч тухайн худалдан авалтыг улсын нууцын зэрэглэлд оруулсан нь  олны анхаарал татсан. Энэ талаар  НЗДТГ-ын дарга И.Баатархүү "Энэ онд 318 тэрбум төгрөгийг автобусанд зарсан боловч орж ирээгүй байгаа. Худалдан авалтыг улсын нууцын зэрэглэлд оруулсан. Үндэслэл нь иргэдийн аюулгүй зорчих нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой" хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл НЗДТГ-аас автобусны хуралдан авалтын үнийн задаргааг гаргажээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Засгийн газар 2022 онд Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа тээврийн хэрэгслийн насжилтийг үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил болсон тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох тухай үүргийг өгсөн.

Өнөөдөр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын бүртгэлийн санд 1328 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Нийтийн тээврийн үйлчилгээ түүнд тавигдах шаардлага стандартад тээврийн хэрэгслийн насжилтийг 10 жил болгосноор 753 тээврийн хэрэгсэл хасагдах болсон.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдэж буй Daewoo маркийн Euro5 дизель хөдөлгүүртэй их багтаамжийн автобус 336,0 сая төгрөг, Skywell маркийн цахилгаан 254 клв бүхий их багтаамжийн автобус 625.0сая төгрөг, Hyundai County маркийн дизель хөдөлгүүртэй дунд багтаамжийн автобус 228.0 сая төгрөгийн үнэтэйгээр гэрээ хийгдэж нийлүүлэгдэж байгаа.

Гэтэл бид Тендерийн тухай хуулиараа худалдан авалт зохион байгуулсан бол 90 хоног цаашлаад маргаан гарч шүүхдвэл маш их хугацаа орж, иргэд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн тээврээр зорчих болж байгаа юм. Тиймээс бид хуулийн гаргалгаа хайж, төрийн нууцад оруулбал хугацаа хожих юм байна гэдгийг хуулийн багийнхан ажиллаж, санал оруулснаар бид ийм шийдэл гаргасан. Өмнөх автобус худалдан авалтын жишээнүүд ч байна" хэмээх тайлбарыг өгсөн байна. 


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 79.225.244.163
    2023/09/24

    Heleh ug alga . Naad buhuu l barild . Darga geheesee uch . Oirhon uudnii alhamd shiidber garah chini darga baih setgelgee bishee icheech zailaach

    Хариулах
  • 103.57.92.40
    2023/09/22

    ХУУЛИЙН ОЛИГТОЙ МЭДЛЭГТЭЙ ДАРГА ОЙР ХАВЬД НЬ БАЙДАГГҮЙГЭЭС ЭНЭ ХҮН АЛДААД БАЙХ ЮМ УСАН Т1

    Хариулах
  • 202.126.90.49
    2023/09/22

    Хүн тэнэг бж болно гэхдээ тэнэгээ нууж яваач малаа

    Хариулах
  • 66.181.177.245
    2023/09/22

    усан тэнэг новш буудах юмсан

    Хариулах
  • 202.126.89.222
    2023/09/22

    Усан тэнэг

    Хариулах
  • 202.70.43.200
    2023/09/22

    Монгол хүнд тохиромжгүй жижиг нарийн суудалтай, бас заалаар нь 2 хүн өвлийн хувцастай бүр ч зөрж чадахгүй, ......өөрсдөө сууж үзэж байж авахгүй...... хэлэх үг олдохгүй бна...оройгүй тэнэгүүд

    Хариулах