ТОЙМ: "Ерөнхийлөгч 210 дугаар зарлигаараа Б.Махбалын эдлээгүй үлдсэн хорих ялын 25 хувийг уучилсан"

Б.Ариунзаяа
2023/09/28

Хүн амины хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махбалыг хугацаанаас нь өмнө сулласан талаар бид мэдээлсэн. Энэ талаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон тойм бэлтгэжээ. 

Түүний тоймд дурдсанаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхийлөгчийн албанаасаа буухаасаа нэг хоногийн өмнө Б.Махбалд уучлал үзүүлжээ. 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж байсан юм. 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.09.13 2023/ХМШЗ/59

Шүүхийн шийдвэрийн тойм №9, 2023.09.13 Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хоригдол Б.М-ыг хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар 20-ны өдрийн 1052 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

Хоригдол Б.М-ийг хорих ял эдэлж байх хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 210 дугаар зарлигаар түүний эдлээгүй үлдсэн хорих ялын 25 хувийг уучилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно" гэж, тус хэсгийн 1.2 дахь заалтад "таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг эдэлсэн бол” гэж заасан.

Хоригдол Б.М нь хорих ял эдлэх хугацаандаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрч хохирлыг төлж барагдуулсан, мөн зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж /хорих ангиас зохион явуулдаг сургалтуудад тогтмол идэвхитэй хамрагдаж батламжаар, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлж шагналын хоногоор урамшуулагдсан/ ял эдлэх хугацаандаа зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлсэн хугацаа болон биеэр эдэлсэн 7 жил 10 сар 24 хоногийн хорих ялын хугацаа нь түүнд оногдуулсан 11 жилийн хорих ялын гуравны хоёроос доошгүй хувь болох 7 жил 4 сарын хугацааг хангасан болох нь хорих ангийн санал, прокурорын дүгнэлт, ялтны хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд хуульд заасан дээрх шаардлагыг хангасан гэж үзэж хоригдол Б.М-ийн эдлээгүй үлдсэн 3 жил 01 сар 06 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож, дээрх хугацаанд Эрүүгийн хуульд заасан үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон


Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.207
    2023/09/29

    2020 онд 11 жилийн ял авч шоронд орсон хүн 3 хан жилийн дараа 2023 онд нийт ялынхаа 2/3 ыг буюу 7 жил 10 сарыг яаж биеэр эдэлсэн байх уу. яасан том артай алуурчин бэ.

    Хариулах
  • 139.5.218.30
    2023/09/29

    Хүний сайхан үрийг алдчихаад одоо ч хууль нь гууль болж

    Хариулах
  • 139.5.218.30
    2023/09/29

    Ийм хог новшийн ерөнхийлөгч гэж юу байснаа харлаа аргагүйдээ боловсрол нимгэн хэтэвчнээс гарч ирсэн юм чинь алуурчинд өршөөнө гэдэг ар гэр хань ижил үр хүүхдийг нь доромжилж б.на гэсэн үг одоо цагт харин хохирогч нар нь ийм үед хариу цааз хэрэглэх нь зөв мэт санагдах юм

    Хариулах
  • 202.126.89.203
    2023/09/28

    хохиролоо барагдуулсан гэнээ талийгаачыг босгоод ирсэн юмуу

    Хариулах
  • 103.212.117.43
    2023/09/28

    Ашгүй дээ

    Хариулах
  • 46.135.1.113
    2023/09/28

    Энэ Баттулга ч бас Элбэгээ шигээ хог л байж дэ.Хурц,Эрд энэбат,Мах? ?ал гэсэн яргачин,алуурчидад өршөөл үзүүлээл.Эсбэл эд нартай холвоотой байдаг байх.Муу новш

    Хариулах
  • 103.57.92.14
    2023/09/28

    Алуурчинд ингэж хөнгөлөлт үзүүлэх шалтгаан бна л гэсэн үг. Баттулгын энэ явуургүй үйлдэл Түвшинбаярт ч холбоотой байх магадлалтай.

    Хариулах
    • 66.181.160.52
      2023/09/28

      yag unen

  • 103.57.95.117
    2023/09/28

    Арай юмаа.энэ үнэн юм бол хорих ангид ял эдлэж бгаа эмэгтэйчүздийг бүгдийг нь аөршөөмөөр юм.

    Хариулах
  • 59.153.113.26
    2023/09/28

    Буцаагаад дараагын ерөнхийлөгч нь зарлиг гаргаад хорьж болдгүйн бх даа.Сда юмаа энэ женко

    Хариулах
  • 202.55.188.126
    2023/09/28

    Аргагүйн эрхэнд амь зогоох гэж хулгай хийсэн ялтангууд гавтангуудад уучлал үзүүл тэд чинь зарим нь хохирол учруулаагүй байдаг ийм залуусаа одоо чөлөөлөх хэрэгтэй дээ ямар хүн алж төрийн өмч түм түмээр нь идсэн биш

    Хариулах
    • 103.161.242.80
      2023/09/28

      tiim shvv

    • 202.126.90.36
      2023/09/28

      Хүн алцы шдээ

  • 202.55.188.41
    2023/09/28

    Хулгайч ерөнхийлөгч,Хулгайч алуурчинаа гаргачихаад зайлах шив

    Хариулах
  • 66.181.160.63
    2023/09/28

    Huniig hertsgiigeer alsan huniig iim amarhan gargadag ni denduu yumaa.Battulga gedeg hun dandaa eruugiinhend uilchildeg erunhiilugch bssn

    Хариулах