Т.Бадамжунай цус харвасан тул шүүх хурлыг хойшлуулжээ

Б.Ариунзаяа
2023/10/25

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай болон түүний хүргэн Э.Жаргалсайхан, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал Д.Баярсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн захирал Д.Бямба-Очир нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг шилжүүлсэн. Уг хэргийн  урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.10.25/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд болохоор товлогдсон.  Яллагдагч Т.Бадамжунайгийн зүгээс эрүүл мэндийн шалтгаантай тул шүү хурлыг хойшлуулж өгөхийг хүсчээ. 

Яллагдагч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч н.Цэцэгмаа "Миний үйлчлүүлэгч 2023 оны есдүгээр сарын 25-ны өглөө харвасан байдалтай, ухаангүй байсан. Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт очиход онош тогтоогдоогүй тул Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг гэх зэргээр дамжин явсаар оношлуулсан. Ингэхэд баруун нугалмын артер ба зүүн артерийн хэсэгт цочмог харвалт, зүүн нугалмын нарийсал болох нь MRI шинжилгээгээр тогтоогдсон. 

Өвчний улмаас Т.Бадамжунайгийн зүүн талын гар, хөл саажилттай, хэл ярианы саажилттай болсон. Хамгийн сүүлд аравдугаар сарын 13-19-нд "Аллерги Мед" эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн. Гэвч засал олохгүй байгаа тул 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрөөс Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. 

Одоогоор түүний биеийн байдал тааруу, дээр хэлсэнчлэн зүүн талын гар, хөл саажилттай, бусдын асрамжид байнгын хэвтэрт байгаагаас гадна хэл яриа, ухаан санааны хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байна. Өнөөдрийн байдлаар шүүх хуралдаанд ирэх боломжгүй байна. Өөрийнх нь туйлын хүсэл урьдчилсан хэлэлцүүлэг, цаашлаад шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа" гэв.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.111.68.3
    2023/10/26

    АУДЛАА ШҮҮ ДЭЭ НЭГ ТАНИЛ ЭМЧЭЭСЭЭ БИЧИГ АВААД Л ШҮҮХЭД ӨГӨӨБИЗ ШШГЕГ ХҮМҮҮС ОЧИЖ ХАРСАН УУ,ХИЙСЭН ХЭРГЭЭ ЗОХИГТОЙ БИ ХИЙСЭН БУРУУТАЙ ГЭХ ААВЫН ХҮҮ ЭНЭ ДЭЭДЧҮҮЛ ДУНД Ч АЛГА ДАА

    Хариулах
  • 202.9.46.64
    2023/10/25

    Гарц нь параламентаа 2 тахимтай болгож ард түмэн төрд төлөөлөлтөй болж төрөө төвхнүүлмээрээ энгэж чадвал бар улс болох ч ойрхон байна даа

    Хариулах
  • 103.57.93.191
    2023/10/25

    Цайрсан луйварчин жүжиг тавиад

    Хариулах
  • 103.57.95.140
    2023/10/25

    Бие муу нэрээр суллагдаад зарим нь эх орноосоо урваад ирэхгүй бна Идэх болохоороо эрүүл бдаг баашлагчид

    Хариулах
  • 66.181.161.204
    2023/10/25

    худлаа заль хуурамчаар үхэжч чадах зальтангууд монголд мөнгөтэй хулгайч нар амьд хүнийг үхүүлж үхсэн хүнийг босгожч чадна

    Хариулах
  • 202.21.109.2
    2023/10/25

    Үр хүүхэд, төрөл садан, ойр тойрныхон нь, хамаарал бүхий бүх хөрөнгийг хуйгаар нь хураа!!! 3 нугалж төлүүлэх нтр бол багадна, бидний олон үр хүүхэд, тэдний үр хүүхэд гээд лав л нэг үеийн боломжийг үгүй хийж амьдралыг нь тарамдуулсан!!!

    Хариулах
  • 103.57.93.10
    2023/10/25

    Заль хэрэглэж байна даа, бусад оронд эмнэлгийн ортой нь шүүх хуралд оруулж асуудлыг шийддэг юм билээ, манайд мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй.

    Хариулах