Хотын дарга асан Ц.Батбаярыг цагдан хорьжээ

Б.Ариунзаяа
2023/11/01

АТГ-аас УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Түүнийг авлига, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан байж болзошгүй тул ийнхүү баривчилсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн 7 хоногт нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбогдуулан үе үеийн хотын дарга нарыг АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн. Улмаар өчигдөр /2023.10.31/ 2008 оноос эхлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийсэн автобус худалдан авалт гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул уг асуудлыг хуулийн дагуу шалган шийдвэрлэх, уг үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтийг АТГ-т гаргасан. 

Уг хүсэлтийн дагуу АТГ-аас Улаанбаатар хотын газар олголт болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн худалдан авалтуудыг хуулийн хүрээнд шалгаж эхэлсэн нь энэ аж. 

Ц.Батбаяр нь 2005-2007 онд хотын даргаар, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Тэрбээр нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр 2014 онд ял эдэлж байсан билээ. 

Түүнтэй хамт  Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбаярыг цагдан хорьсон байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.113
    2023/11/01

    Хөөрхий муугаар нь нөгөө л Батбаяр!!! Мөнхбаяр. Миеэ, Батболд, ариунаас ариухан амьтад уу???!!!

    Хариулах
    • 66.181.186.149
      2023/11/01

      Харин тийм үйлдэл дээрээ баригдсан Д.Сумьяаба? ?ар,Ж.Сүхба? ?тараа яаж ч чадахгүй байж