"Хоёрдугаар сар дуустал цас орж, хүйтрэх байдал үргэлжлэх төлөвтэй байна"

Админ
2024/02/23

#ШУУД УОК, ОБЕГ-аас зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ: 

- Сүүлийн өдрүүдэд Засгийн газраас томилгоот Ажлын хэсэг гарч байгаатай холбогдуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэл гарч байна. 

- Улсын болон аймаг сумдын нөөцөд байсан өвс тэжээлийг малчин өрхүүдэд хүргэх, хоёрдугаар ээлжинд ХАА корпорацид хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг хүргэхээр ажиллаж байна. Одоогоор 4 аймаг гэрээгээ байгуулсан. Хэнтий аймаг татан авалтаа эхэлсэн. 

- Тэжээлийн будаа, өвс, хивэг тарааж байгаатай холбогдуулан цахим орчинд тал шуудай тэжээл айл өрхүүдэд тараасан гэх мэдээлэл гарсан. Улсын нөөцөөс гарсан тэжээл ОХУ-д үйлдвэрлэсэн. Монгол шошго тэжээл гарах боломжгүй. 2 дугаарт, иргэд малчдадаа туслах аянд идэвхтэй оролцож байна. Хэрэв улсын нөөцөөс олгосон өвс тэжээлийг дутуу олгосон тохиолдол байвал бидэнд шууд хандахыг хүсье. 

Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.ОЮУНЖАРГАЛ: 

- 2 дугаар сарын 20-ны байдлаар 13 аймгийн 58 суманд мөсөн буюу төмөр зудны нөхцөл байдал үүссэн бол цагаан зуд 17 аймгийн 139 суманд нүүрлээд байна. 

-  24-нд хуртундас багатай байна. Харин 25-наас баруун аймгуудаар цас орж эхэлнэ. Харин ирэх Мягмар гариг буюу 27-ны өдрөөс эхлэн эрч нь нэмэгдэж зүүн, говийн аймгуудаар цас орж, салхины хүч илүү их нэмэгдэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл 27-ноос хойш иргэд хол замд, тэр дундаа зүүн аймгуудаар зорчих гэж байгаа бол бодолцож, түр азнахыг зөвлөж байна. 28-29-нд баруун аймгуудаар дахин цас орно. Мөн хоёрдугаар сар дуустал цас орж, хүйтрэх байдал үргэлжлэх төлөвтэй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна