О.НОМИНЧИМЭГ: Төв цэнгэлдэх тойроод "Шунал" гэдэг хороолол босож байна

Админ
2024/02/27

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн газрын асуудлаар мэдээлэл өгч байна.


О.НОМИНЧИМЭГ: 

- 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгээ хувьчилсан. 30 хувийг нь иргэн Нямдаваа авсан. Үүний дараа 2003 онд хувь эзэмшилээ нэмэгдүүлж 51 хувь болгосон. Энэ шийдвэрийг зөвхөн ТУЗ-аараа шийдвэр гаргаад авчихсан байдаг. Тухайн үед 38 га газар байсан. Гэвч өнөөдрийн байдлаар 29 га байна. Үүнээс зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 га газар л байна. Гурав дахин багассан гэсэн үг. 

- Өнгөрсөн хугацаанд нийслэлээс 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Ногдол ашиг ч олигтой өгдөггүй хэр нь газраа зарсаар байна. Удаа дараагийн газар олголтоор цэнгэлдэх тойроод зөндөө барилга баригдчихсан. Одоо ч баригдсаар байна. Үүний нэг нь Мөнхсан ХХК. Энэ бол иргэн Нямдаваагийн хүүхдийн компани. 

- Зундаа нэг зорьж ирдэг цэндэлдэхийнхээ үүдэнд барилга баригдах гэж байна. Анхны зориулалт нь орон сууц гэсэн ч үйлчилгээний буюу баар сав барих гэж байна. Өөрөөр хэлбэл цэндэлдэх тойроод шунал хороолол босож байна. Мөн энд автомашины зогсоол ашиглаж байна. Нийтийн эзэмшлийн газарт зогсоол хийхэд заавал зөвшөөрөл авах ёстой. Мөнгө нь Замын хөгжлийн санд төвлөрөх ёстой. Тиймээс үүнийг болиулна. Шунал хүмүүс нийтийн эзэмшлийн газрыг ингэж ашиглаж байгаа нь шударга бус.

- Цэнгэлдэхийн урд 2 байшин бий. Энэ байшин ямар зөвшөөрөлгүй, газрын ашиглах эрх аваагүй барилга. Өнөөдрийг хүртэл Нямдаваа гэдэг хүн хувь эзэмшилээ зөв бүртгүүлээгүй. Газраа түрээслүүлдэг байж санхүүгийн мэдээллээ нийслэлд өгдөггүй. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна