М.САНЖААДОРЖ: МИАТ ТӨХК цар тахлын үед алдагдалтай ажилласан ч төрөөс ямар нэг татаас аваагүй

Админ
2024/02/28

#ШУУД: М.Санжаадорж: “МИАТ”компани татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэггүй

М.Санжаадорж: 

- МИАТ ТӨХК төсвөөс ямар нэгэн татаас авдаггүй. Төсвийн байгууллага, төрийн өмчит компани 2 хоорондоо ихээхэн ялгаатай. ТӨК-иудыг засаглалыг ил тод болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, менежмэнтийг нь сайжруулах бодлого барьж байна. Энэ дагуу УИХ-ын 2 ч тогтоол гарсан. Цаашдаа ТӨК байгуулахгүй. Алдагдалтай ажиллаж байгаа ТӨК-ийг татан буулгах чиглэлээр ажиллаж байна.

- Цар тахлын үед МИАТ алдагдалтай ажилласан. Хамгийн хүнд үе нь 2020 болон 2021 он. Энэ хугацаанд төрөөс ямар нэгэн татаас аваагүй. Харин 2023 онд МИАТ ХК засаглалыг сайжруулах бодлогын хүрээнд менежмэнтээ сайжруулсны хүчинд зорчигч тээвэр нь түүхэн дээд амжилт үзүүлсэн. Төсөвт 50 тэрбум төгрөгийн татвар төлсөн.  


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.