Э.БАТ-ҮҮЛ: 2016 онд Су.Батболд Хотын дарга болоод Метро барих төсөл зогссон

Админ
2024/03/14

#ШУУД: Э.Бат-Үүл: Метро барихын даваан дээр МАН гарч ирээд зогсоосон

Э.БАТ-ҮҮЛ: 

- Би Хотын дарга байхдаа 2020 онд метрог ашиглалтад оруулахаар төлөвлөж ажиллаж байна. Метро барихаар төсөл хэрэгжүүлж байгаа нь зөв. Гэхдээ сонгуулийн пи ар болговол нийслэлийнхны урмыг хугалах аюултай. Надад бол хэтэрхий их сонгуулийн сурталчилгаа руу чиглүүлж байна уу даа гэх хар төрөөд байгаа юм. 

- Метроны төслийг багцаар нь ойлгохгүй байна. Зөвхөн хонгилоор галт тэрэг явуулах зүйл огт биш. 1500 инженер техникийн ажилтнуудыг бэлтгэнэ. Бид ийм хэмжээний ажилтнуудыг Японд сургахаар төлөвлөж байсан юм шүү.  Асар их зардалтай, хөрөнгө зарцуулах ажил.  Цахилгааны найдвартай эх үүсвэртэй байх ёстой. Огт унтарч болохгүй учир 5-р цахилгааны станцыг ярьж байлаа. Бөөрөлжүүтийн ЦС гэж ярьж байна. Гэр хороололд дахин төлөвлөлт хийгдвэл маш их цахилгаан хэрэгтэй. 5-р цахилгааны станцыг барих ёстой. 

- Метро бусад нийтийн тээвэртэйгээ уялдсан нэгдсэн цаг тохируулгын удирдлагын төвтэй байх ёстой. 

-  2016 онд Су.Батболд хотын дарга болоод энэ жил зогссон. Яагаад гэдгийг мэдэхгүй. Сонгуулийн өмнө, хам хум, пи ар хийж ярихаар олон нийт метро баригдана гэхэд итгэхгүй байна. 

- 2013 онд ЖАЙКА-гийн хийсэн ТЭЗҮ-г өөрчлөх шаардлагатай. Үүнээс хойш ам.долларын ханш гэхэд л хэд дахин унасан. Иймд ТЭЗҮ-г шинэчлэх шаардлагатай. Үүний дараа тендерээ зарлах ёстой байсан.      



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.38
    2024/03/14

    Чи дуугаа зайл байх газраа очиж жангаа гудар

    Хариулах