Солонгос болон Монгол иргэд төлбөр тооцоогоо хурдан, шуурхай найдвартай хийх боломжтой боллоо

Админ
2024/04/01

Олон улсын финтек “Сэнд Эм Эн ББСБ” ХХК, төлбөр тооцооны QPay үйлчилгээ эрхлэгч “ККТТ” ХХК болон Солонгос улсын “GLN” гэсэн гурван компани хамтран Солонгос иргэд Монголд, Монгол иргэд Солонгос улсад өөр өөрийн орны төлбөрийн аппликейшнуудаараа төлбөр тооцоогоо хийх үйлчилгээг нээж байна.

Энэхүү төлбөрийн үйлчилгээ нэвтэрснээр Солонгос болон Монгол иргэд аливаа төлбөр тооцоог хийхдээ ямар нэгэн төвөггүй, найдвартай, хурдан шуурхай хийх боломжийг олгохоос гадна Монгол, Солонгос хоёр орны хооронд эдийн засаг, соёлын хувьд илүү бат бөх харилцааг бий болгоход түлхэц болохуйц үйл явдал юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна